A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 сарын 21 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн "Улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчсөний улмаас барьцаалуулагч" гэснийг "Барьцаалуулагч" гэж, 32.2 дахь хэсгийн "барьцаалуулагч болон улсын бүртгэлийн байгууллагаас" гэснийг "барьцаалуулагчаас" гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд" гэснийг "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД