- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ,
ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 09 дугаар сарын 27-ны өдөр Дугаар А/184 Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүйн сайдын 2015 оны А/188 тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам"-ын 2.2.3 дахь заалтын "төхөөрөмж" гэсний дараа", эсхүл автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгсэл" гэж нэмсүгэй.
2.Мөн журмын 2.2.1 дэх заалтын "төхөөрөмжөөр баримтжуулсан тохиолдолд "Торгуулийн мэдэгдэх хуудас"-ыг "Шийтгэлийн хуудас" /маягт 2/-ын хамт" гэснийг "төхөөрөмж, эсхүл автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгсэл ашиглаж баримтжуулсан тохиолдолд "Шийтгэлийн хуудас /маягт 4/"-ыг" гэж, 2.2.2 дахь заалтын "шийтгэлийн хуудсыг" гэснийг "Шийтгэлийн хуудас /маягт 3/-ыг" гэж, 4.1 дэх хэсгийн "мэдэгдэх" гэснийг "шийтгэлийн" гэж, 4.2 дахь хэсгийн "тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна" гэснийг "шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ" гэж, 4.3 хэсгийн "гаргуулах" гэснийг "гүйцэтгүүлэх" гэж, 5.4 дэх хэсгийн "торгуулийн мэдэгдэх хуудсыг" гэснийг "шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэл өмчлөгч," гэж 6.2 дахь хэсгийн "Торгуулийн мэдэгдэх" гэснийг "Шийтгэлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Мөн журмын 6.1.4 дэх заалтын "болон торгуулийн мэдэгдэх" гэснийг хассугай.
4.Мөн журмын 2.3, 2.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
5.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/33 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Торгуулийн мэдэгдэх хуудас"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
6.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Э.Энхтуяа/ нарт тус тус даалгасугай.
7.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A
