A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дугаар А/427 Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16 дах хэсэг, 47 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам"-д дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

1.1.Журмын 2.5.1.2 дах заалтыг "хүний их эмчийн бусад үндсэн мэргэшлийн сургалт нь хоёроос доошгүй жил байх бөгөөд шаардлагатай тохиолдолд салбарын хүний нөөцийн хэрэгцээ, тусламж үйлчилгээний хүртээмжтэй уялдуулан үндсэн мэргэшлийн сургалтын хугацааг өөрчилж болно" гэж өөрчлөх;

1.2.Журмын 2.5.2.1 дэх заалтыг "хүний их эмчийн төрөлжсөн мэргэшлийн сургалт нь зургаан сараас нэг жил хүртэл" гэж өөрчлөх;

1.3.Журмын 2.5.2.3 дах заалтыг "сувилагч, эм найруулагч, эх баригч, сэргээн засахын мэргэжилтэн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн эмнэлгийн бусад мэргэжилтний төрөлжсөн мэргэшлийн сургалт нь гурван сараас зургаан сар хүртэл" гэж өөрчлөх;

1.4.Журмын 3.2.2 дах заалтад "шаардлагатай тохиолдолд салбарын хүний нөөцийн хэрэгцээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг харгалзан үндсэн мэргэшлийн сургалтын хугацааг өөрчлөх зөвлөмж, чиглэлийг холбогдох байгууллагад өгөх" гэж нэмэх;

1.5.Журмын 13.2.1 дэх заалтыг хүчингүй болгох;

1.6.Журмын 7.1.4 дэх заалтыг "хүний их эмчийн үндсэн мэргэшлийн сургалтын агуулгад мэргэшлийн чиглэлээс үл хамааран ерөнхий мэргэшил судлалын хөтөлбөрийн агуулгыг тусгах" гэж өөрчлөх.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д.Ганцэцэг/-д, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл /Э.Содномжамц/-д тус тус үүрэг болгосугай.