- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /ЭХЗХ-ны 2019 оны 120 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 314 Улаанбаатар хот
Тарифт өөрчлөлт оруулах тухай
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахьхэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, "Дарханы дулааны сүлжээ" ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаар тогтоолын хавсралтад дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:
1.1.Хавсралтын 2-р хүснэгтийн 2 дахь мөрөнд байгаа
"Ахуйн хэрэгцээний халуун ус халаасан дулаан" гэсэн хэсэгт
"усны зарцуулалтаар тооцох төг/м3тарифыг 2,273.00",
"хэмжүүрээр тооцох төг/Гкал тарифыг 14,325.00",
"хэмжүүрээр тооцох төг/ГДж тарифыг 3,422.00" гэсэн заалтыг нэмсүгэй.
1.2.Хавсралтын 1-р хүснэгтийн 1 дэх мөрөнд байгаа
"Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын төг/м3 тариф429.00" гэснийг"470.00" гэж,
"хэмжүүрийн төг/Гкал тариф 23,366.00" гэснийг"26,871" гэж,
"хэмжүүрийн төг/ГДж тариф 5,582.00" гэснийг "6,419.00" гэжтус тус өөрчилсүгэй.
1.3.Хавсралтын 2-р хүснэгтийн 2 дахь мөрөнд байгаа
"Ахуйн хэрэгцээний халуун ус халаасан дулааны тариф нээлттэй системд төг/хүнтариф 1,700.00" гэснийг"халаалтын улиралдтөг/хүн тариф 1,700.00" гэж,
"хаалттай системд төг/хүн тариф2,551.00" гэснийг""халаалтын бус улиралдтөг/хүн тариф 2,551.00" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Батлагдсан тарифыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дарханы дулааны сүлжээ" ТӨХК/Д.Гантуул/-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
Текст томруулах
A
A
A