A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 27.2.7 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"27.2.7.төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл."

2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.6 дахь хэсгийн "27.1.1, 27.1.5-д" гэснийг "27.1.1-д" гэж, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно." гэснийг "Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно." гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД