A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/58 дугаар зүйлийн 58.1.18, 58.1.19, 58.1.20 дахь заалт:

"58.1.18.энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын байрлаж байгаа нийслэлийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт, хамгаалалт;

58.1.19.соёлын үйлчилгээ;

58.1.20.нийтийн биеийн тамир;"

2/58 дугаар зүйлийн 58.2.17, 58.2.18, 58.2.19 дэх заалт:

"58.2.17.энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын байрлаж байгаа орон нутгийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт, хамгаалалт;

58.2.18.соёлын үйлчилгээ;

58.2.19.нийтийн биеийн тамир;"

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь заалтын "58.1.14," гэсний дараа "58.1.18, 58.1.19, 58.1.20," гэж, "58.2.13," гэсний дараа "58.2.17, 58.2.18, 58.2.19," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"60.2.7.ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 оны төсвийн жилд 50 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн 100 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь."

4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн "58.1.18" гэснийг "58.1.21" гэж, мөн зүйлийн "58.2.17" гэснийг "58.2.20" гэж, 71 дүгээр зүйлийн 71.5 дахь хэсгийн "2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс" гэснийг "2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс" гэж, мөн зүйлийн 71.6 дахь хэсгийн "60.7 дахь хэсгийг" гэснийг "60.2.6 дахь заалтыг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД