A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, 40.4.2 дахь заалтын "улсын төсөв," гэсний дараа "орон нутгийн төсөв," гэж, мөн зүйлийн 40.4.4 дэх заалтын "дээд сургууль" гэсний дараа "коллеж, политехник" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"40.2.Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрын нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ."

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД