- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажлын журам/

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 33 Улаанбаатар хот
Тушаалд өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.1.Түлш, эрчим хүчний сайдын 2005 оны 87 дугаар тушаалаар баталсан "Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажлын журам"-д дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай.
1.2.Энэхүү тушаалын "Нэг. Нийтлэг үндэслэл" бүлгийн 1.1 дэх заалтын "...үр дүнг тооцох болон санхүүжүүлэхэд ..." гэснийг "...үр дүнг тооцоход ..." болгон өөрчилсүгэй.
1.3.Мөн тушаалын "Тав. Нормативын баримт бичгийг боловсруулах ажлыг санхүүжүүлэх" нэртэй бүлгийг хассугай.
1.4.Тушаалыг баталсан өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /Захирал М.Түмэнжаргал/-д үүрэг болгосугай.
САЙД Ц.ДАВААСҮРЭН
Текст томруулах
A
A
A
