A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН  ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын "улсын мэргэжлийн" гэсний өмнө "мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал," гэж, 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын "Засгийн газарт оруулах" гэсний өмнө "мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"26.4.Эрсдэлийн задлан шинжилгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулан улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг гүйцэтгэнэ."

3 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах" гэснийг "Малын генетик нөөцийн тухай Мал, амьтны эрүүл мэндийн тухай" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын "хөврөл үр" гэснийг "хөврөл" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын "хөврөл үр" гэснийг "хөврөл, малын бусад үржүүлгийн бүтээгдэхүүн" гэж, 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын "Малын эрүүл мэндийн олон улсын байгууллагаас тогтоосон "А" жагсаалтын өвчин /цаашид "амьтны гоц халдварт өвчин" гэх/" гэснийг "мал, амьтны гоц халдварт өвчин /цаашид "амьтны гоц халдварт өвчин" гэх/" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД