A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"5.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын эмийн асуудал хариуцсан зөвлөл ажиллана."

2 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах" гэснийг "Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД