A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн "өвчтэй хүмүүсийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх" гэснийг "хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД