- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ЗАГВАР, ЖАГСААЛТ, МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний эрхийн бичиг/

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дугаар А/13 Улаанбаатар хот
Тушаал, журамд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/205 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн "292.5 ба түүнээс доош," гэснийг "нийслэлд 292.5 ба түүнээс доош, аймагт 310.0 ба түүнээс доош," гэж өөрчилсүгэй.
2.Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Хүнсний эрхийн бичиг олгох журам"–д доор дурдсан агуулга бүхий 1.3-1.11 дэх хэсэг, 5.1.6 дахь заалт, 6.7, 6.8, 7.11, 7.12 дахь хэсэг тус тус нэмсүгэй:
"1.3. Тухайн өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлээгүй гишүүнд хүнсний эрхийн бичгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөлтэйгээр олгоно.
1.4. Энэхүү журмын 1.3-т заасан иргэн хүнсний эрхийн бичгийг авах эхний 6 сарын хугацаанд дараах болзлыг хангана:
1.4.1. ажил хайж аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн;
1.4.2. ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамрагдаж, зөвлөгөө авсан.
1.5. Энэхүү журмын 1.3-т заасан иргэн хүнсний эрхийн бичигт хамрагдсан эхний 6 сараас хойш хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас санал болгосон дараах арга хэмжээнээс 2-оос доошгүй үйл ажиллагаанд хамрагдсан тохиолдолд хүнсний эрхийн бичгийг үргэлжлүүлэн олгоно.
1.5.1. хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдсан байх;
1.5.2. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд бий болсон түр ажлын байр болон нийтийг хамарсан ажилд хамрагдсан байх;
1.5.3. сайн дурын байгууллага, ажилтнаас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон байх;
1.5.4. ажил хайгчаар бүртгүүлснээс хойш 2-оос доошгүй ажил олгогчтой уулзаж ажил идэвхтэй хайсан байх,
1.5.5. ажилд зуучлуулж, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлсэн байх.
1.6. Сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн энэхүү журмын 1.4, 1.5-д заасан иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах бүх талын зөвлөгөө, дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
1.7. Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага энэ журмын 1.4, 1.5-д заасан иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд тэргүүн ээлжинд хамруулах чиглэлийг баримтална.
1.8. Энэхүү журмын 1.4, 1.5-д заасан нөхцөлийг хангасан эсэхэд сумын нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын холбогдох асуудал хариуцсан мэргэжилтэн хяналт тавьж, үйлчилгээнд хамрагдсан эсэхийг тодорхойлох бөгөөд энэ тухай мэдээллийг сар бүрийн 01-ний дотор мэдээллийн санд оруулж, тухайн өрхийн хүнсний эрхийн бичгийг шинэчлэн тогтоох нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
1.9. Энэхүү журмын 1.4, 1.5 дахь заалт нь дараах иргэнд хамаарахгүй:
1.9.1. жирэмсэн болон амаржсан эх;
1.9.2. хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бол 6 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эх /эцэг/;
1.9.3. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.6-д заасан байнгын асаргаа шаардлагатай хүнийг асарч байгаа;
1.9.4. суралцаж байгаа /их, дээд сургууль, коллеж, МСҮТ/;
1.9.5.хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн;
1.9.6.малчин.
1.10.Энэхүү журмын 1.9.1-д заасан иргэнийг өрх, сумын эмч, 1.9.4-т заасан иргэнийг суралцаж байгаа сургалтын байгууллага, бусад иргэнийг харьяалах сум, хорооны нийгмийн ажилтан, Засаг дарга нь тодорхойлно.
1.10.11Хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрх нь бага насны хүүхдийг товлолын дагуу заавал хийх дархлаажуулалт, сургуулийн насны хүүхдийг албан ба албан боловсролд тус тус хамруулах үүрэгтэй.
5.1.6. Өрхийн гишүүн-иргэн нь хаягийн зөрчилтэй, өрх нь хаягандаа амьдрахгүй байгаа.
6.7. Тухайн сум, дүүрэгт хүнсний эрхийн бичгээр үйлчлэх өрхийн тоо 30 ба түүнээс дээш байх тохиолдолд үйлчлэх дэлгүүрийн тоо 2 ба түүнээс дээш байхаар тогтооно.
6.8. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сумын Засаг дарга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулсныг хяналт шалгалтын байгууллага, эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
7.11. Сум, хорооны нийгмийн ажилтан нь хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрх бүрт "Өрхийн үнэлгээний хуудас"-аар бүртгэл хөтөлж, улирал бүр нэгдсэн дүнг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь дээрх нэгдсэн дүнд хяналт үнэлгээ хийж, хүнсний эрхийн бичиг олгох арга хэмжээний хүртээмж, үр нөлөөг үнэлэх ажлыг зохион байгуулна.
7.12. Энэхүү журмын 7.11-д заасан "Өрхийн үнэлгээний хуудас"-ны загварыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална."
3.Мөн журмын 2.2, 6.2 дахь хэсгийн "тухайн аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний" гэснийг "нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэж, 1 дүгээр зүйлийн "1.3, 1.4" гэснийг "1.12, 1.13" гэж, 6 дугаар зүйлийн "6.7-6.12" дахь хэсгийн дугаарыг "6.9-6.14" тус тус өөрчилсүгэй.
Текст томруулах
A
A
A
