- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ЗАГВАР, ЖАГСААЛТ, МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний эрхийн бичиг/

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 02 сарын 03-ны өдөр Дугаар А/20 Улаанбаатар хот
Тушаал, журамд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалын 3 дугаар зүйлд заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго оноог 240.3176-аар болон түүнээс доош, өрхийн гишүүн-иргэнд сард олгох хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг нэг хүүхдэд 6500 төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 13000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Энэхүү босго онооны нөхцлийг хангасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох арга хэмжээг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож зохион байгуулахыг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт үүрэг болгосугай.
3.Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Хүнсний эрхийн бичиг олгох журам"–д дор дурдсан агуулга бүхий 3.11 дэх хэсэг нэмсүгэй.
"3.11. Судалгаанд хамрагдсан өрхийн ам бүлийн гишүүдээс сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаах болон хорих газарт хоригдохоор явсан тохиолдолд өрхийн гишүүдийн бүртгэлд хэвээр үлдээж, байхгүй байх хугацааны мөнгийг түр түдгэлзүүлж, буцаж ирсэн нөхцөлд үргэлжлүүлэн олгоно."
4.Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "үрчлүүлсэн болон" гэсний дараа "гэр бүл цуцлуулсан" гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Аймаг," гэсний дараа "нийслэл" гэж тус тус нэмсүгэй.
5.Мөн журмын 6 дугаар зүйлийн 6.5, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг дор дурдсан агуулгаар тус тус өөрчлөн найруулсугай.
"6.5. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь аймгийн төвийн сум болон дүүрэгт хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр болон аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн шатны худалдан авах ажиллагааны газартай хамтран сонгон шалгаруулж, гэрээ байгуулна."
"9.4. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 9.3-т заасан нэрсийн жагсаалт, холбогдох баримт бичгийг хүлээн авч Засгийн газрын 2014 оны 404 дүгээр тогтоолоор баталсан "Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах ашиглах журам"-д заасан нөхцөлөөр дахин үнэлгээнд хамруулна."
6.Мөн журмын 1 дүгээр зүйлийн 1.2.1 дэх заалтын "өрхийн гишүүн-иргэний мэдээллийн нэгдсэн сан" гэснийг "өрхийн мэдээллийн нэгдсэн сан", 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн "энэ журмын 5.2.1, 5.2.2" гэснийг "энэ журмын 5.2" гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн "судалгааны" гэснийг "дахин үнэлгээний" гэж тус тус өөрчилсүгэй.
7.Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.6, 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсгийн "дэвтэр", 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсгийн "дэвтрийн", 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсгийн "дэвтэрт", 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн "нэгээс хоёр удаа" гэснийг тус тус хассугай.
Текст томруулах
A
A
A
