A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дугаар 95 Улаанбаатар хот

Тусгай зөвшөөрлийн нөхцөл,

шаардлагад нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус Зохицуулах зөвлөлийн 2016 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага" /цаашид "ТЗНШ" гэх/-д оруулах нэмэлтийг хавсралтаар баталсугай.

2.ТЗНШ-д оруулсан нэмэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Зохицуулах зөвлөлийн дарга /Ж.Батсуурь/-д даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Б.АМАРСАНАА

1.ТЗНШ-ын 2.2.-т "Ус хангамж, ариутгах татуургыг барьж байгуулах тусгай зөвшөөрөл сунгах болон үйл ажиллагаагаа өргөтгөж, нэмэлт заалт хүссэн хуулийн этгээд Барилгын тухай хуулийн 5.7.1-д заасан хувь, хэмжээгээр норм, нормативын санд шимтгэл төлсөн байхаас гадна барилга угсралтын тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр бусад тусгай зөвшөөрлийг авсан байх." гэж нэмэх;

2.ТЗНШ-ын 2.51-д "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан ус хангамж, ариутгах татуургыг барьж, байгуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдэд дор дурдсан шаардлагууд тавигдана:"

Нэг. Ус хангамж, ариутгах татуургын гадна шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

Код

Ангилал

Байвал зохих ИТА

ИТА-н ажлын туршлага

2.51_#.1

Бага, дунд төвөгшилтэй

Ус хангамж, ариутгах татуургын инженер-2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан-1 /50 хүртэл ажилтантай тохиолдолд ХАБЭА-н ажилтанг хавсарч хийж болно/.

Ус хангамж, ариутгах татуургын инженерийн аль нэг нь ус хангамж, ариутгах татуургын системийн мэргэшсэн зэрэгтэй байх.

2.51_#.2

Өндөр төвөгшилтэй

Ус хангамж, ариутгах татуургын инженер-3, Дулааны инженер-1, Механик инженер-1, Гидротехникийн инженер-1

Барилгын инженер-1

Усны барилга байгууламжийн инженер-1, Тухайн чиглэлийн технологи инженер-1

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан-1

Ус хангамж, ариутгах татуургын инженерийн аль нэг нь ус хангамж, ариутгах татуургын системийн угсралт, засварын мэргэшсэн зэрэгтэй байх, нөгөө нь ус хангамж, ариутгах татуургын системийн зөвлөх зэрэгтэй байх.

2.51_#.3

Онцгой төвөгшилтэй

Ус хангамж, ариутгах татуургын инженер-3, Дулааны инженер-1

Механик инженер-1

Гидротехникийн инженер-1

Барилгын инженер-1

Усны барилга байгууламжийн инженер-1, Тухайн чиглэлийн технологи инженер-1,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албатай байх /3-аас доошгүй хүнтэй /

Ус хангамж, ариутгах татуургын инженерийн аль нэг нь ус хангамж, ариутгах татуургын системийн угсралт, засварын мэргэшсэн зэрэгтэй байх, нөгөө нь ус хангамж, ариутгах татуургын системийн зөвлөх зэрэгтэй байх. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлтэй иргэн болон хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан байна.

Хоёр.Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

2.51_#.4

Бага, дунд төвөгшилтэй

Ус хангамж, ариутгах татуургын инженер -1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан-1/50 хүртэл ажилтантай тохиолдолд ХАБЭА-н ажилтанг хавсарч хийж болно/.

Ус хангамж, ариутгах татуургын инженер нь ус хангамж, ариутгах татуургын системийн мэргэшсэн зэрэгтэй байх.

2.51_#.5

Өндөр, онцгой төвөгшилтэй

Ус хангамж, ариутгах татуургын инженер -2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан-1

Ус хангамж, ариутгах татуургын инженерийн аль нэг нь ус хангамж, ариутгах татуургын системийн зөвлөх зэрэгтэй байх.

гэж нэмэх;

3.ТЗНШ-ын 3.41-т.Тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн хуулийн этгээд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын эсвэл Зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагатай холбоотой албан бичгийг үндэслэн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзана." гэсэн заалт нэмэх;