- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /СЗХ-ны 2019 оны 441 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 91
Улаанбаатар хот
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 27 дугаар тогтоолоор баталсан "Банкбус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх тухай" тогтоолын 1 дэх заалтыг "Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг хавсралтаар баталсугай" гэж өөрчлөн найруулсугай.
2. Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 27 дугаар тогтоолын хавсралтыг энэ тогтоолын хавсралтад заасны дагуу өөрчилсүгэй.
3. Тогтоол, тогтоолын хавсралтад холбогдох өөрчлөлтийг оруулж, хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА С.ДАВААСҮРЭН
Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 91 дүгээр тогтоолын хавсралт
ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХУВААРЬ
Огноо |
Улаанбаатар хот |
Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад |
Бусад аймаг, сумдад |
2018.02.10 |
1,000.0 |
250.0 |
70.0 |
2019.02.10 |
1,400.0 |
350.0 |
100.0 |
2020.02.10 |
1,900.0 |
475.0 |
145.0 |
2021.02.10 |
2,500.0 |
600.0 |
200.0 |
Текст томруулах
A
A
A

