- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2019 он, №04)
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 10.2.6 дахь заалт нэмсүгэй:
"10.2.6.Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэн ёсоор болгосон."
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн "10.2.3-т" гэснийг "10.2.3, 10.2.6-д" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
