A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар 438

Улаанбаатар хот

(Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 109 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон)

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

Хилийн боомтын нэр

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)

Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ)

Дизелийн түлш

90 хүртэл

90 болон

түүнээс дээш

1

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга

0

0

0

2

Ханх, Ульханмайхан

0

0

0

3

Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг

400,000.0

400,000.0

520,000.0

4

Эрээнцав

270,000.0

270,000.0

390,000.0

2.Энэ тогтоолыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
САНГИЙН САЙД Б.БОЛОР