A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 65

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "гаалийн албан татварыг "1" хувиар" гэснийг "гаалийн албан татварыг "5" хувиар" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ

САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ