- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 207
Улаанбаатар хот
(Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 309 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон)
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:
№ |
Хилийн боомтын нэр |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) |
||
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) |
Дизелийн түлш |
|||
90 хүртэл |
90 болон түүнээс дээш |
|||
1 |
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга |
0 |
0 |
0 |
2 |
Ханх, Ульханмайхан |
0 |
0 |
0 |
3 |
Сүхбаатар,Замын-Үүд, Алтанбулаг |
160,000.0 |
160,000.0 |
180,000.0 |
4 |
Эрээнцав |
30,000 |
30,000 |
50,000 |
2.Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A

