A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 309

Улаанбаатар хот

(Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 26 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

Хилийн боомтын нэр

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)

Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ)

Дизелийн түлш

90 хүртэл

90 болон

түүнээс дээш

1.

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга

0

0

0

2.

Ханх, Ульханмайхан

0

0

0

3.

Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг

190,000.0

210,000.0

280,000.0

4.

Эрээнцав

60,000.0

80,000.0

150,000.0

2.Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР