A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 01 сарын 18 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн "төвд" гэсний дараа "болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"29.2.Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно."

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн "салбарт" гэснийг "салбар, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД