- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 220
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 2.2, 2.4, 2.5, 3.3 дахь заалтад дор дурдсан агуулгатай 2.2.31, 2.4.31, 2.5.31, 2.5.31.1, 2.5.31.2, 2.5.31.3, 3.3.31дэд заалт нэмсүгэй:
1/"2.2.31.инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;"
2/"2.4.31.инженерийн дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;"
3/"2.5.31.үйл ажиллагааны стратегийн 31дугаар зорилтын хүрээнд:
2.5.31.1.инженерийн дэд бүтцийн уялдаа холбоог зохицуулах, хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.5.31.2.инженерийн дэд бүтцийн норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, батлуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.5.31.3.инженерийн дэд бүтцийн салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах."
4/"3.3.31.инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
2.Мөн хөтөлбөрийн 2.6-д заасан "Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар" гэсэн хэсгийн "Үндсэн үйл ажиллагааны стратеги" гэсэн баганад "инженерийн дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах" гэсэн, "Үйл ажиллагааны зорилт" гэсэн баганад дараах нэмэлтийг оруулсугай.
3.Мөн хөтөлбөрийн 3.2-т заасан "Барилга, хот байгуулалтын яамны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар"-т "инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж" гэж нэмсүгэй.
Текст томруулах
A
A
A
