A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 

Дугаар 110

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 17.1.д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "е/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам" гэсэн хэсэгт дор дурдсан агуулгатай 8 дахь заалт нэмсүгэй:

"8.Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар."

2.Мөн хэсгийн 4 дэх заалтын "(мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэстэй)" гэснийг "хөдөлмөр эрхлэлтийн хэлтэстэй" гэж өөрчилсүгэй.

3.Мөн хэсгийн 1 дэх заалтын "хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтэс," гэснийг, 2 дахь заалтын "..., жендэрийн үндэсний хорооны ажлын албатай" гэснийг тус тус хассугай.

4.Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т дор дурдсан агуулгатай 2.4.8, 2.5.8, 3.3.8 дэх заалт нэмсүгэй:

1/"2.4.8 дахь заалт:

"2.4.8.мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжүүлэх."

2/"2.5.8 дахь заалт:

"2.5.8.Үйл ажиллагааны стратегийн 2.4.8 дугаар зорилтын хүрээнд:

2.5.8.1.мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, бодлогын удирдамж, мэргэжил арга зүйгээр хангах, зохицуулах, хяналт тавих, статистик мэдээллийн сан бүрдүүлэх;

2.5.8.2.техникийн болон мэргэжлийн боловсролын стандарт, агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, үр дүнг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшингээр тооцох болон мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах;

2.5.8.3.хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх хүний нөөцийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлан хамтран ажиллах;

2.5.8.4.мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төв, бүсийн арга зүйн төв, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, чанарын баталгаажилтын тогтолцоог бэхжүүлэх багш, суралцагчдын судалгаа мэдээлэлд хяналт тавих."

3/"3.3.8 дахь заалт:

"3.3.8.мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

5.Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 2.7 дахь хэсгийн "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратеги загвар"-ын "Үйл ажиллагааны стратеги зорилт" баганад "мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжүүлэх" гэж, "Үйл ажиллагааны гол зорилт" баганад "-мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, бодлогын удирдамж, мэргэжил, арга зүйгээр хангах, зохицуулах, хяналт тавих, статистик мэдээллийн сан бүрдүүлэх;, -техникийн болон мэргэжлийн боловсролын стандарт, агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, үр дүнг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшингээр тооцдог болгох;, -мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах;, -хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх хүний нөөцийг хөгжүүлэх;, -төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлан хамтран ажиллах;, -мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төв, бүсийн арга зүйн төв, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, чанарын баталгаажилтын тогтолцоог бэхжүүлэх багш, суралцагчдын судалгаа мэдээлэлд хяналт тавих;" гэж, 3.2 дахь хэсгийн "Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар"-т "Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар" гэж тус тус нэмсүгэй.

6.Мөн хавсралтын 2.4.4, 2.5.4.1, 2.7 дахь хэсгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаа(бизнес)-ны стратеги загвар"-ын "Үйл ажиллагааны стратеги зорилт" баганын 4 дэх зорилт, "Үйл ажиллагааны гол зорилт" баганы 4 дэх гол зорилт, 3.3.4 дэх заалтын "хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх" гэснийг "хөдөлмөр эрхлэлтийн талаарх" гэж тус тус өөрчилсүгэй.

7.Мөн хавсралтын 2.4.1 дэх заалтын "хөдөлмөр эрхлэлт" гэснийг, 2.7 дахь хэсгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаа(бизнес)-ны стратеги загвар"-ын "Үйл ажиллагааны стратеги зорилт" баганы 1 дэх зорилтын "хөдөлмөр эрхлэлт" гэснийг, мөн хэсгийн "Үйл ажиллагааны гол зорилт" баганын 1 дэх гол зорилтын "хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;" гэснийг, 4 дэх гол зорилтын "мэргэжлийн боловсролын стандарт, агуулга хөтөлбөрийг шинэчлэх санал боловсруулах, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах." гэснийг, 3.2 дахь хэсгийн "Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар"-ын "Бодлого төлөвлөлтийн нэгж (хөдөлмөр эрхлэлтийн бодлогын нэгж, нийгмийн хамгааллын бодлогын нэгж, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн нэгжтэй)" гэсний "хөдөлмөр эрхлэлтийн бодлогын нэгж" гэснийг, мөн загварын "Хүн амын хөгжлийн нэгж (хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн нэгж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн нэгж, жендерийн үндэсний хорооны ажлын албатай)" гэсний "жендерийн үндэсний хорооны ажлын албатай" гэснийг, мөн загварын "Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж (мэргэжлийн боловсрол, сургалтын нэгжтэй)" гэсний "(мэргэжлийн боловсрол, сургалтын нэгжтэй)" гэснийг, 3.3.1. дэх заалтын "хөдөлмөр эрхлэлт", "хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;", ", хөдөлмөр эрхлэлтийн бодлогын нэгж,", "Хөдөлмөрийн эрхлэлтийн бодлогын болон" гэснийг, 3.3.2. дэх заалтын ", жендэрийн үндэсний хороонд зөвлөгөө, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, жендэрийн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах", ", жендэрийн үндэсний хорооны ажлын алба" гэснийг, 3.3.4 дэх заалтын "мэргэжлийн боловсролын стандарт, агуулга хөтөлбөрийг шинэчлэх санал боловсруулах, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх" гэснийг, "Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэс ажиллана." гэснийг тус тус хассугай.

8.Мөн хавсралтын 2.5.1.2, 2.5.2.4, 2.5.4.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

9.Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Яамдын орон тооны хязгаар"-ын "6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам" хэсэгт "117" гэснийг "119" гэж өөрчилсүгэй.

10."Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 17 дахь заалтын "68" гэснийг "62" гэж өөрчилсүгэй.

11.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан нэгжийн орон тоог цалингийн сан, эд хөрөнгийн хамт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

12.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог батлах тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 323 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Жендэрийн үндэсний хорооны дүрэм"-ийн 5.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР