A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 57

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2018 он, №25)

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

1/"Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн 9 дэх заалт:

Шүүхийн нэр

Ерөнхий шүүгч

Шүүгч

9.

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

2

2/"Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн 9 дэх заалт:

Шүүхийн нэр

Ерөнхий шүүгч

Шүүгч

9.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

2

2."Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын "Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн нийт Ерөнхий шүүгч "8" гэснийг "9" гэж, Шүүгч "88" гэснийг "90" гэж, "Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн нийт Ерөнхий шүүгч "8" гэснийг "9" гэж, Шүүгч "74" гэснийг "76" гэж тус тус өөрчилсүгэй.

3."Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын "Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн 8 дахь заалтын, "Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн 8 дахь заалтын "Багахангай," гэснийг тус тус хассугай.

4.Энэ тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД