- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ, ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ /Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 74
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2018 он, №33)
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам, тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 513 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам"-ын 1.3, 2.5, 4.2, 5.5, 5.6.2, 6.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.3.Хүүхэд харагч нь сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 2.5.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.3-т заасан саналыг хянан нэгтгэж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын саналд тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зохих журмын дагуу хүргүүлнэ.
4.2.Аймгийн төвийн сумаас бусад суманд үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь энэ журмын 4.1-д заасан мэдээг мөн хэсэгт заасан хугацаанд сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ. Сумын Засаг даргын Тамгын газар мэдээг нэгтгэж, тухайн сарын 10-ны дотор аймгийн боловсролын газарт цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ. 5.5.Аймаг, нийслэлийн боловсролын газар хүүхэд харах үйлчилгээ болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн давхардлыг улиралд нэг удаа шалгана.
5.6.2.аймаг, нийслэлийн боловсролын газар харьяалах нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч-иргэн, төвүүдийн үйл ажиллагаанд;
6.1.Аймаг, нийслэлийн боловсролын газар, мэргэжлийн хяналтын байгууллага нь энэ журамд заасан хяналтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй хүүхэд харагч болон төвд олгох санхүүгийн дэмжлэгийг зогсоох, зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг зөвшөөрөл олгосон этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлнэ."
2."Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам"-ын 1.2 дахь заалтын "хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын" гэснийг "боловсролын" гэж, 2.1 дэх заалтын "Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар" гэснийг "Засгийн газраас" гэж, 2.3. 5.2 дахь заалтын "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (газар)" гэснийг "боловсролын газар" гэж, мөн заалтуудын "хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэснийг "боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэж, 3.1 дэх заалтын "хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын" гэснийг "боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын" гэж, 3.2, 5.1 дэх заалтын "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэснийг, 5.4 дэх заалтын "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг "боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж, 3.2, 4.1 дэх заалтын "аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв)-т" гэснийг "аймаг, нийслэлийн боловсролын газарт" гэж, 4.4 дэх заалтын "Аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв)" гэснийг "Аймаг, нийслэлийн боловсролын газар" гэж тус тус өөрчилсүгэй.
3."Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам"-ын 2.4, 5.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
