A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 

Дугаар 96

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2018 он, №34)

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1, Ахмад настны тухай хуулийн 13.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 136 дугаар тогтоолын хавсралтыг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ

Тэтгэмж, тусламж, хөнгөлөлт

Олгох хугацаа

Хэмжээ

(төгрөгөөр)

1

Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэнд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

улиралд нэг удаа

60.000

2

Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн, хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эхэд олгох онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

нэг удаа

1.200.000

3

Орон сууцны хөлс төлөх болон түлш худалдан авахад олгох мөнгөн тусламж

жилд нэг удаа

140.000

4

Насанд хүрсэн бүрэн хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүний харилцаа холбооны зардалд үзүүлэх хөнгөлөлт

сар бүр

20.000

5

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлын хөнгөлөлт

жилд нэг удаа

200.000

6

Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан болон бусад шалтгаанаар харьяалах аж ахуйн нэгж, байгууллага байхгүй болсон ахмад настанд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх зардлын хэмжээ

жилд 2 удаа (ахмад настан тус бүрт)

10.000