A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 

Дугаар 20

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2013 он, №09)

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулга бүхий 2.23, 2.24 дэх заалт нэмсүгэй:

"2.23.Ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах ахмадын зориулалттай амралт, сувиллын газрыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулна.

2.24.Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.2-т заасан хөнгөлөлтийг тухайн амралт, сувиллын газартай сар бүр тооцоо нийлсний үндсэн дээр нэхэмжлэлийн дагуу дансанд нь шилжүүлнэ."

2.Мөн хавсралтаар баталсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.17 дахь заалтыг хүчингүй болгосугай.

3.Энэ тогтоолыг 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.