- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 144
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2013 он, №27)
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулга бүхий 2.25 дахь заалт нэмсүгэй:
"2.25.Ахмад настан нь жилд нэг удаа ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амарч сувилуулсны дараагаар сум, хорооны нийгмийн ажилтанд энэхүү журмын 3.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн өгч, эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийг авна."
2.Мөн журмын 2 дахь хэсгийн 2.24 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A
