A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 

Дугаар 311

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2013 он, №42)

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулга бүхий 2.26. дахь заалт нэмсүгэй:

"2.26.Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амарч сувилуулах эрхийн бичгийн үнийг урьдчилан бүрэн төлөх боломжгүй ахмaд настан энэхүү журмын 3.3-т заасан баримт бичиг болон нэхэмжлэлийг сум, хорооны нийгмийн ажилтанд бүрдүүлэн өгсөн тохиолдолд хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас тухайн амралт, сувиллын байгууллагын дансанд шилжүүлж болно."

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ