- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 382
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2014 он, №04)
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.21 дэх хэсгийн "ахмад настны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төсөвт" гэснийг "аймаг, нийслэлийн төсөвт" гэж, мөн хэсгийн "Ахмад настны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага уг хөрөнгийг аймаг, нийслэлд хуваарилан шилжүүлнэ" гэснийг "Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар нь төсөвт туссан хөрөнгийг орон нутгийнхаа авто тээврийн байгууллагатай хамтран хийсэн тооцоо, судалгаанд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага, иргэнд олгоно." гэж тус тус өөрчилсүгэй.
2."Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-д дор дурдсан агуулгатай 2.27, 3.13 дахь хэсэг тус тус нэмсүгэй:
"2.27.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 6.5-д заасан журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн байгууллагад тухайн аймаг, дүүргийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэрээр сэргээн засах үйлчилгээнд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
3.13.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.17-д заасан хөнгөлөлт авах хүсэлт гаргахад энэхүү журмын 3.1.1, 3.1.3, 3.1.4-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
3.13.1.эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын хурлаар усан эмчилгээ хийлгэх шаардлагатайг тодорхойлсон шийдвэр;
3.13.2.төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл."
3.Мөн журмын 2.18 дахь хэсгийн "хамаарах" гэсний дараа "байнгын асаргаа шаардлагатай" гэж, 2.24 дэх хэсгийн "5.1.7" гэсний дараа "5.1.16" гэж тус тус нэмсүгэй.
4.Мөн журмын 2.13 дахь хэсэгт "сувилуулах бөгөөд энэ тохиолдолд рашаан, сувиллын газрын эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нийгмийн халамжийн сангаас олгоно." гэснийг "сувилуулна." гэж, журмын 3.3.2, 3.4.1, 3.5.1 дэх заалтын "эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын" гэснийг, мөн 3.9.1 дэх заалтын "аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын" гэснийг "эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын" гэж, 3.4 дэх хэсгийн "Дотоодын рашаан сувилалд сувилуулсан эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан иргэн, эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч" гэснийг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.6-д заасан" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Мөн журмын 1.4 дэх хэсгийн "10.3-т" гэснийг "10.5-д" гэж, 2.16 дахь хэсгийн "5.1.9, 5.1.11-д" гэснийг "5.1.10, 5.1.12-т" гэж, 2.23 дахь хэсгийн "5.1.9-д" гэснийг "5.1.10-т" гэж, 2.24 дэх хэсгийн "5.1.7-д" гэснийг "5.1.8-д" гэж, 3.12 дахь хэсгийн "5.1.14-т" гэснийг "5.1.15-д" гэж тус тус өөрчилсүгэй.
6.Мөн журмын 2.26 дахь хэсгийн "хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төсөвт" гэснийг "аймаг, нийслэлийн төсөвт" гэж, мөн хэсгийн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага уг хөрөнгийг аймаг, нийслэлд хуваарилан шилжүүлнэ" гэснийг "Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь төсөвт туссан хөрөнгийг орон нутгийнхаа авто тээврийн байгууллагатай хамтран тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага, иргэнд олгоно." гэж тус тус өөрчилсүгэй.
7."Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын нэрийг "Тусгай сургалтын байгууллагын зардал тооцох, зарим албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам" гэж өөрчилсүгэй.
8.Энэхүү журамд дор дурдсан агуулгатай 2.5, 2.6, 2.7 дахь хэсэг нэмсүгэй:
"2.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын орон тооны бус гишүүдэд олгох нэмэгдэл хөлсний хэмжээ нь комиссын хуралдааны 1 цагт хөдөлмөрийн хөлсний 1 цагт ногдох доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээтэй байна.
2.6.Энэхүү журмын 2.5-д заасан нэмэгдэл хөлсний зардлыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад жил бүр тусгаж, нэмэгдэл хөлсийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын гишүүдэд олгоно.
2.7.Комиссын гишүүдийн ажлын ачаалал, үр дүнг тооцох, нэмэгдэл хөлс олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
9.Мөн журмын 1.1 дэх хэсэгт "нэмэгдэл хөлс" гэсний өмнө "болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын гишүүнд" гэж нэмсүгэй.
10.Энэхүү тогтоолыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A
