- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ, ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Дугаар 105 Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус Зохицуулах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлал"-ын 10 дугаар бүлэгт оруулах нэмэлтийг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Б. АМАРСАНАА
Ж.ДАВААЦЭРЭН
Г.ЦОГТСАЙХАН
10.7. ТЗЭ нь усны шугам хоолойн угаалга хийх үйлчилгээний төлбөрийг тухайн орон нутагт мөрдөгдөж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифаар тооцож нэхэмжилнэ. Үүнд:
10.7.1 Цэвэр усны шугам хоолойн угаалганд шаардагдах усны хэмжээг усны тоолуураар хэмжих бөгөөд тухайн угаах гэж буй шугамын эхэнд буюу төв шугамаас салбарласан огтолгооны хэсэгт усны тоолуур эсвэл зөөврийн зардал хэмжигч багажийг суурилуулна. Усны тоолуур болон хэмжигч багажийн заалтыг угаалга эхлэхийн өмнө ба угаалга хийж дууссаны дараа авч, хоёр талын төлөөллийг байлцуулан акт үйлдэнэ.
10.7.2. Шугам хоолойн угаалгын үргэлжлэх хугацаа нь БНбД 40-04-16 "Ус хангамж, ариутгах атуургын гадна шугам сүлжээ түүний барилга байгууламж"-ийн 8.16 дахь заалтын дагуу 12 цагаар тооцно.
10.7.3. Шугам хоолойн угаалгад шаардагдах усны хэмжээг усны тоолуураар тооцоход маргаан гарсан тохиолдолд ус хангамжийн системийн гидравлик тооцоог үндэслэн тодорхойлно.
10.7.4. Усны шугам хоолойг угаах үедээ угаасан усыг бохир усны төвлөрсөн системд шууд нийлүүлсэн тохиолдолд бохир усны үйлчилгээний төлбөрийг тооцох бөгөөд харин бохирын цооног болон зөвшөөрөгдсөн хаягдал цэгт хаях тохиолдолд бохир усны үйлчилгээний төлбөр тооцохгүй.
Текст томруулах
A
A
A
