A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах /
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дугаар 281 Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.6, 49.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалын1-р хавсралтаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-д дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй.

1/1 дүгээр зүйлийн 1.5 гэсэн хэсэг:

"1.5.Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайланг дараахшатлалаар нэгтгэн,баталж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлнэ.

1.5.1.Төсвийн шууд захирагч нь төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагч нь шууд захирагчийн төлөвлөгөө, тайланг нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчид;

1.5.2.Төсвийн төвлөрүүлэн захирагчгүй бол төсвийн шууд захирагч нь төсвийн ерөнхийлөн захирагчид;

1.5.3.Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан аймаг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь харъяалах салбарын сайдад;

1.5.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь дээрх захирагчдын төлөвлөгөө, тайланг нэгтгэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4, 49.5 дах хэсэгт заасан хугацаанд багтаан ирүүлнэ."

2/2 дугаар зүйлийн 2.6, 2.7, 2.14 дэх хэсэг:

"2.6.Төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээд нь өөрийн харъяаны 50 буюу түүнээс дээш хувийн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд /цаашид "захиалагч" гэх/-ийн тухайн онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг нэгтгэж журмын 2.4-т заасны дагуу баталж, төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдсан төсөв /зорилтот түвшин/-ийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.7.Төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээд нь энэ журмын 2.5, 2.6-д заасан төлөвлөгөөнд санхүүжилтийн эх үүсвэр баталсан тогтоол, шийдвэрийг хавсарган, дараах хугацааны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ."

"2.14. Тухайн онд хэрэгжихээр батлагдсан төсөвт тодотгол, өөрчлөлт орсноос бусад тохиолдолд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй."

2.Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-ын зарим хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/2 дугаар зүйлийн 2.4, 2.5 дахь хэсэг:

"2.4.Төсвийн захирагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний төслийн хууль тогтоомжид нийцэж буй эсэх, тухайн байгууллагын зорилтыг хангах, үр ашигтай, зөв төлөвлөгдсөн эсэхийг хянан, батална."

"2.5.Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн харьяа төсөвт бүх байгууллага, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын тухайн онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг нэгтгэн журмын 2.4-т заасны дагуу баталж, тухайн онд хэрэгжүүлэхээр батлагдсан төсвийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ."

2/3 дугаар зүйлийн 3.1, 3.3 дахь хэсэг:

"3.1.Төсвийн ерөнхийлөн захирагч болон төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээд нь тухайн онд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг журамд заасан маягтуудын дагуу нэгтгэж бичгээр болон файлаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах хугацаанд ирүүлнэ."

"3.3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын хавсралтаар батлагдсан 2-9 дүгээр маягын дагуу гаргаж, хуулийн 49.5 дах хэсэгт заасан хугацаанд ирүүлнэ."

3.Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.10, 2.11 дугаар зүйлийн дугаарыг "2.8, 2.9, 2.10, 2.11, 2.12, 2.13" гэж, мөн зүйлийн 2.5.1, 2.5.2, 2.5.3 дахь заалтын дугаарыг "2.7.1, 2.7.2, 2.7.3" гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын "6" гэснийг "7" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсгийн "дотоод аудитын нэгжээр дамжуулан" гэснийг хассугай.

5.Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам"-ын 3 дугаар зүйлийн 3.4, 3.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.