- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2015 он, №29)
1 дүгээр зүйл.Технологи дамжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын "байгууллагад" гэсний дараа "тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран" гэж, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн "аргачлалыг" гэсний дараа "тухайн асуудал эрхэлсэн" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн "технологийн асуудал" гэснийг "тухайн асуудал" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
