A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ХӨВСГӨЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 09/03 Дорноговь аймаг, Иххэт сум

Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дэх хсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөвсгөл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 08/15дугаар тогтоолын 5 дугаар хавсралт болох газрын үнэлгээний бүсчлэлийн 1 м.кв газрын төлбөрийн хувь, хэмжээ хүснэгтийн 5 дугаар хэсэгт заасан уурхайн газрын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нийт талбайн 1 м.кв газрын төлбөрийн итгэлцүүрийг 0.1 хувь буюу 1,6 төгрөг болгон өөрчлөлт оруулсугай.

2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Энхбаяр/-т даалгасугай.

ДАРГА О.ОЮУН-ЭРДЭНЭ