- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2019 он, №13)
1 дүгээр зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт:
"17.1.8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан."
2/17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг:
"17.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг Ажлын алба Шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүргүүлнэ."
2 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт "Түүнчлэн энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэнэ." гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
