- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан иргэн ганцаарчлан болон гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулан Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дугаар А/54 Улаанбаатар хот
Журамд нэмэлт оруулах тухай
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. Хууль зүйн сайдын "Журам батлах тухай" 2013 оны А/211 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан иргэн, ганцаарчлан болон гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулан Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх журам"-д дор дурдсан агуулгатай 6.4, 8.1.5, 8.1.6 дахь заалтыг тус тус нэмсүгэй:
6.4.Энэ журмын Зургаа, Найм дугаар зүйлд заасан гадаадын хуульчийн бүртгэл, бүртгэлээс хасах тухай асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэнэ.
2."8.1.5.хуульч өөрөө хүсэлт гаргасан;"
3."8.1.6.гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл хүсэлт гаргасан;"
2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Э.Энхтуяа/-д даалгасугай.
.
Текст томруулах
A
A
A
