- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 45 Улаанбаатар хот
Журамд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 168 дугаар тушаалаар батлагдсан "Авто зам, замын байгууламжийнзураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам"-ын 9.3 "Авто замын тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д заасны дагуу авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага зохион байгуулна"
9 дүгээр зүйлийн 9.4.1 "эксперт нь зам, гүүр барилгын Зөвлөх инженер, Тэргүүлэх зэрэгтэй төсөвчин байх",
9.4.3 "тухайн зураг төслийн байгууллагад шууд болон шууд бусаар харьяалагддаггүй, хувьцаа эзэмшдэггүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх",
9.16."Магадлал хийгдсэн зураг төслийг 2 хувь, магадлалын ерөнхий дүгнэлтийг 4 хувь хийх бөгөөд Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь магадлалын тэмдгээр зураг төслийн хуудас бүрийг баталгаажуулна",
10.3."Эксперт болон Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын гаргасан дүгнэлт Авто замын тухай хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг зөрчсөн, авто зам, замын байгууламжийн барилгын ажлын явцад болон ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу шийтгэл ногдуулна" гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2.Энэхүү тушаалаар батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Доржханд/, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ /Р.Буд/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т тус тус даалгасугай.
Текст томруулах
A
A
A
