- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН НИЙТЛЭГ БАГЦ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ - ЗТХС-ын 2020 оны А/154 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

Зам, тээврийн хөгжлийн сайдын
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн
280 дугаар тушаалын хавсралт
ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ, СУРГАЛТ
ЯВУУЛАХ, ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журам нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Мэргэжпийн боловсрол, сургалтын тухай хууль болон бусад эрх зүйн бичиг баримттай зохицон боловсруулагдсан бөгөөд төмөр замын тээврийн (цаашид салбар гэх) салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургалт явуулах шалгалт авах үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйл ажиллагааны зорилго нь Төмөр замын тээврийн тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлага, хэм хэмжээг хангасан, орчин үеийн техник, технологийн болон салбарын хөгжил дэвшлийн чиг хандлага, шаардлагад нийцсэн мэргэжпийн ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тэдний ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, үндэсний мэргэжпийн боловсрол, сургалтын мэргэшлийн түвшинд тавигдах төмөр замын мэргэжлийн болон техникийн мэдлэг, ур чадвар, дадлага олгох арга барилд сургах, аюул, осолгүй ажиллах соёл, уламжпалт зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.
1.3.Төмөр замын мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын үйл ажиллагаанд төмөр замын тээврийн салбарын болон мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
ХОЁР. ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОНБАЙГУУЛАХ
2.1.Салбарын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, давтан сургах сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулах үйл ажиллагааг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль мөн энэхүү журам болон холбогдох нийтээр мөрдөх дүрэм, журам, стандартын дагуу зохион байгуулна.
2.2.Мэргэжилтэй ажилтныг бэлтгэх үйл ажиллагаа нь ажилтанд шинэ мэргэжил олгох, ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадварын хамрах цар хүрээг өргөсгөх, шинэчлэгдэж байгаа хөдөлмөр зохион байгуулалтын нөхцөл байдалд дасан зохицоход бэлтгэх зорилгоор мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалт зохион байгуулахад оршино.
2.3.Мэргэжпийн сургалт нь дараах хэлбэртэй байна.Үүнд;
2.3.1.Шинээр мэргэжил олгох сургалт
2.3.2.Ажлын байран дээр дадлагажуулах сургалт
2.3.3.Мэргэжил дээшлүүлэх сургалт
2.3.4.Мэргэжлийн зэрэг ахиулах сургалт
2.3.5.Өөр ажлын байранд шилжин ажиллах нэмэлт ур чадвар олгох сургалт
2.3.6.Хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт
2.3.7.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
2.3.8.Бусад
2.4.Энэхүү журмын 2.3.1-д заасан сургалтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас төмөр замын тээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага гүйцэтгэнэ.
2.5.Салбарын мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх сургалтын хөтөлбөр нь төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх салбарын мэргэжлийн орон тооны бус зөвлөлөөр дэмжигдсэн, холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар батлагдсан байх ба мэргэжпийн боловсрол, сургалтын стандартын дагуу боловсруулагдсан байна.
2.6.Төмөр замын байгууллагын дэргэдэх мэргэжпийн сургалтын байгууллага нь үндсэн ажилтныг ажлын байран дээр дадлагажуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сургалтыг өөрийн материаллаг бааз, инженер техникийн ажилтнуудын чадавхад түшиглэн зохион байгуулж болно.
2.7.Төмөр замын мэргэжилтэй ажилтныг галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд болон шууд бус холбоотой ажпын байранд 3 сар хүртэл хугацаагаар дадлагажуулж сургана.
2.8.Төмөр замын байгууллага түүний харьяа аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжилтэй ажилтныг дадлагажуулах, мэргэшүүлэх сургалтыг холбогдох стандарт, тавигдах шаардлагын дагуу байгуулсан өөрийн материаллаг бааз болон техникийн орчинд зохион байгуулна.
2.9.Төмөр замын байгууллага нь өөрийн сургалтын орчин, техникийн бааз болон багшлах бүрэлдэхүүнтэй, боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан мэргэжпийн хамрах хүрээгээр зөвшөөрөгдсөн гэрчилгээ бүхий сургалтын байгууллагатай хамтран сургалт зохион байгуулж болно.
2.10.Төмөр замын байгууллагын зүгээс мэргэжпийн ажилтныг бэлтгэх, мэргэжил олгох, дээшлүүлэх, давтан сургалтад хамруулах чиглэлд тодорхой төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэхээр эрх бүхий сургалтын байгууллагад захиалга өгөх, шаардлагатай зардлыг төсөвт тусгаж ажиллах ба сургалтад хамрагдсан хугацааг ажилласан хугацаанд хамруулан ажлын үр дүнтэй холбон тооцох, мөн ажилтныг ажпын байрнаас ангид сургалтад хамруулах тохиолдолд унаа, томилолтын зардал, мөн үндсэн цалинг олгох зэргээр дэмжих бодлогыг баримталж, холбогдох дүрэмд журамд тусгасан байна.
2.11.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг холбогдох төрийн захиргааны байгууллагаас сургалт зохион байгуулах гэрчилгээ авсан сургалтын байгууллага гүйцэтгэнэ.
3.1.Төмөр замын мэргэжилтэй ажилтанг бэлтгэх сургалтыг зохион байгуулах байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй, сургалтын хөтөлбөртэй, сургалтын орчин, дадлага, туршилтын баазтай, холбогдох төрийн захиргааны төв байгууллагын баталсан шаардлага нөхцөлийг хангасан байна.
3.2.Мэргэжлийн сургалт зохион байгуулах гэрчилгээ авсан төрийн бус байгууллага, төмөр замын суурь бүтэц эзэмшигч байгууллагын харьяа сургалтын нэгжүүд нь зөвхөн богино хугацааны чадамжид суурилсан сургалтыг зохион байгуулна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан маягтын дагуу сургалтад хамрагдсан ажилтны талаарх болон бусад шаардлагатай мэдээллийг тайлангийн хамт Статистикийн тухай хуульд заасны дагуу холбогдох байгууллагад хугацаанд нь ирүүлнэ.
3.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой мэргэжлийн ажилтныг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах хуулийн этгээдэд сургалт зохион байгуулах гэрчилгээг олгохдоо заавал төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан саналыг үндэслэнэ.
3.4.Салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар сургалтын хөтөлбөрөө батлуулахаас өмнө төмөр замын тээврийн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал, дүгнэлтийг авсан байна.
3.5.Мэргэжлийн боловсролын байгууллага нь өөрийн үйл ажиллагааны талаар нээлттэй өдөрлөг жил бүр тодорхой хугацаанд зохион байгуулна.
4.1.Мэргэжпийн боловсрол, сургалтын байгууллага нь мэргэжпийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу шалгалт авах, үнэлгээ өгөх үйл ажиллагааг зохион байгуулна.
4.2.Эрх бүхий мэргэжлийн сургалтын байгууллага нь сургалтад хамрагдсан иргэдээс шалгалт авах, үнэлгээ өгөхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулсан дотоод журамтай байна.
4.3.Төмөр замын байгууллага, түүний харьяа аж ахуйн нэгжүүд нь ажпын байран дахь давтан сургалтыг зөвхөн өөрсдийн мэргэжилтэй ажилтны дунд холбогдох дүрэм, журмын дагуу, удирдан чиглүүлэх үүрэгтэй, эрх бүхий үйлдвэрлэлийн дадлагажуулагчийн удирдлагаар зохион явуулах ба энэ тохиолдолд дотооддоо шалгалт авах, үнэлгээ өгөх тухай журам боловсруулж, батлан мөрдөж ажиллана.
4.4.Төмөр замын байгууллага нь бусад төмөр замын байгууллагын мэргэжилтэй ажилтныг давтан сургах сургалтыг зохион байгуулах, шалгалт авах, үнэлгээ өгөх үйл ажиллагааг эрхлэхгүй ба шаардлагатай тохиолдолд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад холбогдох журмын дагуу захиалга өгч хамтран ажиллана.
4.5.Мэргэжпийн болон техникийн боловсролын байгууллагын төгсөлтийн шалгалтыг зохион байгуулахдаа мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг мөрдөнө.
4.6.Шалгалтын комиссын бүрэлдэхүүн нь салбарын орон тооны бус зөвлөл, холбогдох төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл болон мэргэжпийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэшсэн ажилтан, үйлдвэр аж ахуйн газрын холбогдох мэргэжпийн инженер техникийн ажилтнуудаас бүрдэх ба ажиллах дэгтэй байна.
5.1.Сургалтын байгууллага нь сургалт болон төгсөгчидтэй холбоотой мэдээллийн санг хөтлөх, бүртгэх, хадгалах чиглэлд техникийн болон програм хангамжийн нөхцөлийг бүрдүүлсэн байна.
5.2.Сургалтын талаарх мэдээллийн сан сургалт болон суралцагчид, шалгалтын үнэлгээ, гэрчилгээ олгосон үндэслэл тушаал, хамрах хүрээ болон бусад шаардлагатай мэдээллүүдийг агуулсан байна.
5.3.Сургалтын мэдээллийн санг холбогдох шийдвэр гарсны дараа болон хяналт шалгалтын үр дүнг үндэслэн тухай бүр баяжуулна.
6.1.Холбогдох тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны эрхгүйгээр мэргэжлийн боловсролын сургалтыг зохион байгуулах, мөн ажил олгогч нь Төмөр замын тээврийн тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, мөн энэхүү журмаар тогтоосон нөхцөл шаардлага, стандартыг үндэслэн боловсруулагдсан хөтөлбөрийн дагуу зохих мэргэжлийн сургалтад хамрагдаагүй иргэнийг ажлын байраар хангасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуулийг үндэслэн хариуцлага тооцно.
6.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэхгүйгээр иргэн болон болон хуулийн этгээдэд төмөр замын тээврийн мэргэжилтэй ажилтанг давтан сургах, чадавхижуулах сургалт зохион байгуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээг бие даан олгохгүй бөгөөд энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно.
6.3.Төмөр замын тээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулах үйл ажиллагааны гэрчилгээ авсан хэдий ч сургалтын хөтөлбөр нь агуулга хангахгүй, хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцээгүй, эсхүл аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс гомдол ирүүлсэн болон үйлдвэрлэлийн осол, зөрчил сургалтын байгууллагын буруугаас болсон гэж дүгнэлт гарсан тохиолдолд сургалт зохион байгуулах гэрчилгээг цуцлах, түдгэлзүүлэх асуудлыг энэхүү журамд заагдсан төрийн захиргааны төв байгууллагуудын санал, дүгнэлтээр эцэслэн шийдвэрлэнэ.
6.4.Төмөр замын тээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулах үйл ажиллагааны гэрчилгээ аваагүй, гэрчилгээний хугацаа дууссан байгууллага сургалт явуулсан тохиолдолд боловсролын хяналтын улсын байцаагч хууль тогтоомжид заасан эрхийнхээ дагуу холбогдох арга хэмжээ авна.
6.5.Энэхүү журмын 3 дугаар хэсгийн 3.4-ийг зөрчин холбогдох сургалтыг зохион байгуулсан тохиолдолд төмөр замын галт тэрэгний хөдөлгөөн болон сэлгээний ажилтай шууд холбоотой мэргэжпээр олгосон чадамжийн гэрчилгээг хүчингүйд тооцох ба түүнийг үндэслэн ажилд авах эрх үүсэхгүй болно.
Текст томруулах
A
A
A
