A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 04 сарын 18 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.4 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"3.4.Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна."

2 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"3.1.4.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;"

3 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн "зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР