- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 03 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН
ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.15 дахь хэсэг нэмсүгэй:
1/15 дугаар зүйлийн 15.15 дахь хэсэг:
"15.15.Албан татвар төлөгчийн импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварт энэ хуулийн 15.2 дахь хэсэг хамаарахгүй."
2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалтын "баримт" гэсний дараа ", нэхэмжлэл" гэж, 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтын "байгууллагын" гэсний дараа "болон Авлигатай тэмцэх газрын" гэж, 13.2 дахь хэсгийн "13.1.9," гэсний дараа "13.1.12," гэж, "13.1.20," гэсний дараа "13.1.22," гэж, 13.5.7 дахь заалтын "зээлийн хүү," гэсний дараа "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.4-т заасан хүү, 10.1.3-т заасан хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл," гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын "арьс шир," гэсний дараа "хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/13 дугаар зүйлийн 13.5.4 дэх заалт:
"13.5.4.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.6-д заасан санхүүгийн хэрэгслийг анхдагч, хоёрдогч зах зээл болон биржийн бус зах зээлд бүртгүүлэх, гаргах, арилжих, шилжүүлэх, борлуулах, хүлээн авах, хадгалах үйл ажиллагаа болон тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ;"
2/14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалт:
"14.1.5.үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна:
14.1.5.а.барилга, байгууламж 10 жилээр;
14.1.5.б.тоног төхөөрөмж 5 жилээр; /Үүнд хайгуулын үйл ажиллагааны зардал хамаарна./
14.1.5.в.энэ хуулийн 14.1.5.а,14.1.5.б-д зааснаас бусад үндсэн хөрөнгийг шууд."
3/15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг:
"15.4.Татварын алба нь энэ хуулийн 15.2.1-д заасны дагуу тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ."
4 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.а дэд заалтын "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд" гэснийг "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3-т" гэж, 4.1.6.б дэд заалтын "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.4-т заасан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд" гэснийг "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.5-д" гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар" гэснийг "хувийн хэрэглээнд" гэж, 5 дугаар зүйлийн 5.5, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "4.1.19" гэснийг "4.1.8" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтын "дүнгээр" гэснийг "дүнгээс" гэж, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн "12.1.1 дэх заалт" гэснийг "12.1 дэх хэсэг" гэж, 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсгийн "14.9 дэх хэсэг" гэснийг "14.6.3 дахь заалт" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтын "хянаж баталгаажуулан," гэснийг "хянан шалгаж, баталгаажуулахаар" гэж, 15.2.1 дэх заалтын "татварын жилд" гэснийг "улиралд" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.5 дахь заалтаас "хайгуулын ажил болон" гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
