A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 03 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн "санхүүгийн байгууллагад" гэсний дараа ", эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/49 дүгээр зүйлийн 49.12 дахь хэсэг:

"49.12.Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасан эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд энэ хуулийн 49.4.8-д заасан баримт бичгийг Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-д заасны дагуу харьяа татварын албанд мэдэгдэнэ."

2/56 дугаар зүйлийн 56.1.11 дэх заалт:

"56.1.11.Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-т заасны дагуу холбогдох байгууллагад үнэн зөв мэдээлээгүй бол."

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.8 дахь заалтын "16.14 дэх" гэснийг "18.8, 30.6 дахь" гэж, 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалтын "16.11, 16.14" гэснийг "18.8, 30.6" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР