- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 03 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:
"6/татварын хууль тогтоомжийн дагуу арилжааны банкнаас мэдээлэл гаргуулах талаар шаардлага хүргүүлж, албадлагын арга хэмжээ авах."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
