- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 03 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн "16.1, 16.4-т" гэснийг "16.1-д" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 16.5.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
