A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 03 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН

БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 24.5 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"24.5.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаад улсын иргэнийг бүртгэхдээ татвар төлөгчийн дугаарыг олгоно. Татвар төлөгчийн дугаарын тоон агуулга, хэлбэрийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тодорхойлно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР