- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 05 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг:
"33.6.Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно."
2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн "иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг" гэсний дараа "аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг:
"15.1.Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна."
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
