A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 06 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ

ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах бүлэг, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:

"10.4.Гишүүн энэ хуулийн 4.9-д заасан хүндэтгэх шалтгаанаар хуралдаанд ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж чөлөө авна. Энэ тухай хуралдаан даргалагч танилцуулна."

2/15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэг:

"15.6.Түр хорооны даргыг энэ хуулийн 15.1-15.4-т заасан журмын дагуу сонгоно."

3/151дүгээр зүйлийн 151.4 дэх хэсэг:

"151.4.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах эрхтэй."

4/20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг:

"20.3.Хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэхдээ дараах санал, дүгнэлт гаргахыг хориглоно:

20.3.1.хууль санаачлагчийн өргөн мэдүүлээгүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт өөрчлөлт оруулах;

20.3.2.төсөлд тусгагдаагүй зүйлд өөрчлөлт оруулах;

20.3.3.төсөлд тусгагдаагүй хэсэгт өөрчлөлт оруулах;

20.3.4.төсөлд тусгагдаагүй заалтад өөрчлөлт оруулах;

20.3.5.төсөлд зүйл, хэсэг, заалт нэмэх;

20.3.6.төсөлд эшилсэн зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт оруулах."

5/21 дүгээр зүйлийн 21.19 дэх хэсэг:

"21.19.Төслийн нэг зүйл, хэсэг, заалтын талаар хоёр буюу түүнээс дээш саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа зэрэгцээ саналыг танилцуулж санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож санал хураалт явуулахгүй."

6/23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэг:

"23.8.Энэ хуулийн 23.7-д заасны дагуу боловсруулсан төслийг хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төсөл гэж үзнэ."

7/Гурав1дүгээр бүлэг:

"ГУРАВ(1) ДҮГЭЭР БҮЛЭГ
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

241дүгээр зүйл.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх

Хэвлэх

241.1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /цаашид "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл" гэх/-ийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон энэ хуульд заасан журмаар хэлэлцэнэ.

241.2.Байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний олонхи хүрэлцэн ирсэн бол түүнийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр ирцтэй гэж үзнэ.

241.3.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд энэ хуулийн 4.1, 4.3 дахь хэсэг хамаарахгүй.

241.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа 8 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа 8 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 2 минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа 10 минутаас илүүгүй, Байнгын хороо, нам, эвслийн бүлэг санал, дүгнэлтээ танилцуулах хугацаа 20 минутаас илүүгүй байна.

241.5.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.5 дахь заалтад заасны дагуу нууцаар санал хураахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд санал хураалтыг илээр явуулна.

241.6.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг нийтэд зарлан мэдээлэх, төслийг нийтэлж санал авах, түүнийг нэгтгэн судлах, хэлэлцүүлгийн явцад ирсэн саналыг нэгтгэн танилцуулах үйл ажиллагааг Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар хариуцан зохион байгуулна.

241.7.Хуулиар Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно.

242дугаар зүйл.Нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэх

Хэвлэх

242.1.Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэнэ.

242.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэлийг сонсоно.

242.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болох бөгөөд хэлэлцэх эсэх асуудлаар цөөнх болсон гишүүн нэгдсэн хуралдаанд үг хэлэх хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.

242.4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар уг төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх талаар санал, дүгнэлт гаргаж, түүнийг илтгэх гишүүнийг томилно.

243дугаар зүйл.Нэг дэх хэлэлцүүлэг явуулах

Хэвлэх

243.1.Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.

243.2.Нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу гишүүд дэмжээгүй бол төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсанд тооцно.

243.3.Төрийн байгуулалтын байнгын хороо санал гаргасан бол төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн саналаар байгуулна.

244дүгээр зүйл.Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх

Хэвлэх

244.1.Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргана.

244.2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа урьдчилан бичгээр томъёолж хуралдаан даргалагчид өгсний үндсэн дээр түүнийхээ үндэслэлийг тайлбарлан 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж санал хураалгах эрхтэй. Гишүүн хуралдаанд өөрөө оролцоогүй ч гэсэн гаргасан саналыг нь хэлэлцэж санал хураалт явуулна.

244.3.Энэ хуулийн 244.2-т заасан санал нь Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг аваагүй бол гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлан үг хэлж, санал хураалгах хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.

244.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед түүнд харьяалагдсан гишүүд таслах эрхтэй оролцоно.

244.5.Саналын нэг томьёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан саналыг Байнгын хорооны дэмжсэн санал гэж тооцон нэгдсэн хуралдаанд оруулна.

244.6.Байнгын хороо санал, дүгнэлтдээ дараах зүйлийг тусгана:

244.6.1.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээлэл;

244.6.2.Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол, үндэслэл, шаардлага;

244.6.3.санал хураалтын дүн.

244.7.Байнгын хороод санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

244.8.Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын үндэслэлийг санал тус бүрээр 5 минутаас илүүгүй хугацаанд тайлбарлан санал хураалгах бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан саналыг нэгдсэн хуралдаанд оруулна.

244.9.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг аваагүй бол зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгах шаардлагагүй санал гэж үзсэн үндэслэл, шалтгаанаа Байнгын хороо санал, дүгнэлтдээ тусгана.

244.10.Зарчмын зөрүүтэй саналаар санал хураахдаа төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр хамтатган санал хураана.

244.11.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах тухай санал хураалт явуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар санал, дүгнэлт гаргана.

244.12.Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна.

245дугаар зүйл.Хоёр дахь хэлэлцүүлэг явуулах

Хэвлэх

245.1.Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулна.

245.2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн болон эсрэг байр суурьтай гишүүн тус бүр 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлсний дараа санал хураалт явуулна.

245.3.Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан шаардлагатай бол саналын нэг томьёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг дэмжигдсэн санал гэж үзнэ.

245.4.Энэ хуулийн 245.3-т заасан санал хураалтаар шийдвэрлэгдсэн санал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтын утга агуулга, ач холбогдлыг алдагдуулах, зөрчилдөхөд хүргэвэл Төрийн байгуулалтын байнгын хороо гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ өргөн мэдүүлсэн төслийн зүйл, хэсэг, заалтыг баримтлан зөрчлийг арилгах санал, дүгнэлт гаргана.

246дугаар зүйл.Гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх

Хэвлэх

246.1.Төрийн байгуулалтын байнгын хороо дараах журмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэгдсэн хуралдааны гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ:

246.1.1.нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган эцсийн хувилбар болон гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай санал, дүгнэлт гаргах;

246.1.2.энэ хуулийн 246.1.1-д заасан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, дүгнэлтийг Байнгын хорооны гишүүдэд гурваас доошгүй хоногийн өмнө урьдчилан тарааж, хуралдаанаар хэлэлцэх;

246.1.3.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийх саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэж, шийдвэрлэх;

246.1.4.энэ хуулийн 245.4-т заасан зөрчлийг арилгах зорилгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтыг баримтлан санал хураалт явуулах бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан саналыг Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгана.

246.2.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг аваагүй бол зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгах шаардлагагүй гэж үзсэн үндэслэл, шалтгаанаа Байнгын хороо санал, дүгнэлтдээ тусгана.

246.3.Энэ хуулийн 246.1.3, 246.1.4-т зааснаас бусад үндэслэлээр нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг өөрчлөх буюу хүчингүй болгох санал, дүгнэлт гаргахыг хориглоно.

247дугаар зүйл.Гурав дахь хэлэлцүүлэг явуулах

Хэвлэх

247.1.Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулна.

247.2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа гишүүд зөвхөн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж болно.

247.3.Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хуулийн 245.4-т заасан зөрчлийг арилгах санал болон төслийн зүйл, хэсэг, заалтад найруулга хийсэн бол саналын томъёолол тус бүрийг 10 минутад багтаан тайлбарлаж, саналын томъёолол бүрийг дэмжсэн, дэмжээгүй байр суурьтай гишүүд тус бүр 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж болно.

247.4.Саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй нь дэмжсэн бол саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгана.

247.5.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасан санал хураалтыг хоёр удаа явуулахад нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсанд тооцно.

247.6.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.

248дугаар зүйл.Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх

Хэвлэх

248.1.Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ.

248.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар батална.

248.3.Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг өөрчлөх буюу хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын гишүүн, цөөнх хоёр дахь хэлэлцүүлгээр батлагдсан саналаасаа зөрүүтэй болон өөр зүйл, хэсэг, заалт нэмэх санал гаргахыг тус тус хориглоно.

248.4.Төрийн байгуулалтын байнгын хороо ард нийтийн санал асуулгад оруулах төслийг дараах журмаар нэгдсэн хуралдааны нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэнэ:

248.4.1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган ард нийтийн санал асуулгад оруулах төсөл болон нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай санал, дүгнэлт гаргах;

248.4.2.энэ хуулийн 248.4.1-д заасан төсөл, санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх;

248.4.3.ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд найруулгын засвар хийх саналын томьёоллыг Байнгын хорооны нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэн шийдвэрлэх.

248.5.Нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дараах журмаар явуулна:

248.5.1.Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсох;

248.5.2.санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авах;

248.5.3.Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн бол найруулгын томъёолол тус бүрийг 10 минутад багтаан тайлбарлаж, найруулгын томъёолол бүрийг дэмжсэн, дэмжээгүй байр суурьтай гишүүн тус бүр 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх;

248.5.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийх саналын томьёолол тус бүрийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэж, шийдвэрлэх;

248.5.5.ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэх.

248.6.Төрийн байгуулалтын байнгын хороо ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт дараах журмаар бэлтгэнэ:

248.6.1.нэгдсэн хуралдааны нэг дэх хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн найруулгын томьёоллыг тусгасан ард нийтийн санал асуулгад оруулах төслийг бэлтгэх;

248.6.2.гишүүд төсөлтэй холбогдуулж асуулт асууж, үг хэлэх;

248.6.3.ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах талаар санал, дүгнэлт гаргах.

248.7.Нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дараах журмаар явуулна:

248.7.1.Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсох;

248.7.2.Улсын Их Хурлын гишүүд ард нийтийн санал асуулгад оруулах төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тайлбар авах, үг хэлэх;

248.7.3.ард нийтийн санал асуулгад оруулах эхийг батлах.

248.8.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар ард нийтийн санал асуулгад оруулах эхийг батлах санал өгсөн бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

249дүгээр зүйл.Ард нийтийн санал асуулгын дүнг

Хэвлэх

249.1.Нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгын дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсоно.

249.2.Гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

249.3.Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн эхийг сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцож, тэдгээрийн олонхи нь уг хуулийг "зөвшөөрнө" гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанд тооцож, хуралдаан даргалагч зүйл, хэсэг, заалт нэг бүрээр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

249.4.Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуулийг хүчин төгөлдөр болсонд тооцсоноос хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна.

249.5.Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуулийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эхийг нийтлэхэд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4 дэх хэсэгт заасныг баримтална."

8/514дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэг:

"514.2.Нийтийн сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулж болно."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.1 дэх заалтын "саналыг" гэсний дараа "тайлбарлаж болох бөгөөд түүнийг" гэж, 25 дугаар зүйлийн 25.13 дахь хэсгийн "энэ хуулийн 25.10-д заасан" гэсний дараа "өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах" гэж, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн "асууж" гэсний дараа ", үг хэлж" гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "ажлынхаа тайланг" гэсний дараа "хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг:

"10.2.Гишүүнээс зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаар болон тухайн асуудлыг хэлэлцэх дараалал, журмын талаар гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Энэ хуулийн 4.4-т заасны дагуу хэлэлцэх асуудалд ороогүй болон хуультай зөрчилдөх асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахыг хориглоно."

2/20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг:

"20.2.Энэ хуулийн 20.1-т заасан төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд анхдагч болон шинэчилсэн найруулгын төсөлтэй нийцүүлэх өөрчлөлтөд энэ хуулийн 20.3-т заасан хүрээ хязгаар хамаарахгүй."

4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн "хэлэлцэнэ" гэснийг "зохион байгуулна" гэж, 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсгийн "сонгоно" гэснийг ", ахлагчийг сонгож, томилсноор ажлын хэсэг байгуулах тухай тогтоол батлагдсанд тооцно" гэж, 19 дүгээр зүйлийн 19.3.5 дахь заалтын "төслийг" гэснийг "төслийн үзэл баримтлалыг" гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн дугаарыг "20.4" гэж, 21 дүгээр зүйлийн 21.14 дэх хэсгийн "саналаа тайлбарлан санал хураалгаж" гэснийг "саналаа тайлбарлаж" гэж, 25 дугаар зүйлийн 25.11 дэх хэсгийн "гишүүдийн" гэснийг "гишүүд, Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв байгууллагын" гэж, мөн зүйлийн 25.12 дахь хэсгийн "явуулна" гэснийг "явуулах бөгөөд саналуудыг багцалж хурааж болно" гэж, 361дүгээр зүйлийн гарчгийн "Зохион байгуулалтын шинжтэй" гэснийг "Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульд тусгайлан заасан" гэж, 512дугаар зүйлийн 512.3 дахь хэсгийн "мэргэжлийн шинжээч" гэснийг "шинжээч, ажиглагч" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтын "нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд нэмэлт" гэснийг, 91дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн "асуулт асуух, үг хэлэх," гэснийг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "хүн тус бүрээр" гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.3.4 дэх заалтын "үзэл баримтлалын" гэснийг, 361дүгээр зүйлийн 361.4 дэх хэсгийн "зохион байгуулалтын шинжтэй" гэснийг, 514дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийн "Энэ хуулийн 16.5-д заасан ажлын хэсгийн, эсхүл нийтийн сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч нь сонсгол даргалагч байж болно." гэсэн хоёр дахь өгүүлбэрийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсгийг, 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР