- Нүүр
- Монгол Улсын хууль
- НОТАРИАТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 05 сарын 30 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нотариатын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг:
"5.3.Нэг тойргийн хоёроос илүүгүй нотариатчид хуулийн этгээд байгуулахгүйгээр, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болно."
2/7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг:
"7.5.Монголын Нотариатчдын Танхим нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог тогтоох саналаа тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нийгмийн хэрэгцээ, шаардлага, нотариатч үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллах боломж зэргийг харгалзан гаргана."
3/12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг:
"12.8.Нотариатч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн[1] 4.1.21-д заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгож, төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ."
4/17 дугаар зүйлийн 17.3-17.5 дахь хэсэг:
"17.3.Энэ хуулийн 17.1.4-т заасан үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх нийт хугацаа 5 хүртэл жил байна.
17.4.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилээс дээш хугацаагаар түдгэлзүүлсэн тохиолдолд тухайн нотариатын тойрогт үйл ажиллагаа эрхлэх нотариатчийг тойрог шилжих хүсэлт гаргаж дараалал хүлээж байгаа нотариатчдын дундаас энэ хуулийн 7.4-т заасан журмын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн түр томилж болно. Түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол тухайн тойрогт түр томилогдсон нотариатч тогтоосон тойрогт ажиллана.
17.5.Нотариатч нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сэргээх хүсэлтээ шийдвэрлүүлэхдээ сургалтын тогтоосон багц цагийг хангасан байна."
5/18 дугаар зүйлийн 18.1.7-18.1.12 дахь заалт:
"18.1.7.энэ хуулийн 17.1.4-т заасан үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх хугацаа дуусгавар болохоос өмнө зөвшөөрлийг сэргээх тухай хүсэлт гаргаагүй;
18.1.8.энэ хуулийн 6.2-т заасныг зөрчиж ажил, албан тушаал эрхэлсэн;
18.1.9.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосноос хойш 6 сараас дээш хугацаагаар, эсхүл нотариатын үйл ажиллагаа явуулж байсан нотариатч 1 жилээс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нотариатын үйл ажиллагаа эрхлээгүй;
18.1.10.хуульд заасан үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон;
18.1.11.энэ хуулийн 15.1-д заасан Мэргэшлийн хороо нотариатч мэргэшил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт, эсхүл энэ хуулийн 54.2-т заасны дагуу Сахилгын зөвлөлөөс зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргасан;
18.1.12.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл бий болсон."
6/19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалт:
"19.1.3.нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаарт хүрсэн."
7/19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:
"19.3.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаар 70 нас байна."
8/191 дүгээр зүйл:
"191 дүгээр зүйл.Нотариатчийн тамга, баримт бичиг хүлээлгэн өгөх
191.1.Нотариатч нь нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл түдгэлзүүлсэн, хүчингүй болсон, дуусгавар болсон тохиолдолд тамга, баталгааны тэмдэг, баримт бичиг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг харьяалах салбар, эсхүл Танхимд хүлээлгэн өгнө.
191.2.Танхим, түүний салбар тамга, баталгааны тэмдэг, баримт бичиг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг хүлээн авах ажлыг зохион байгуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох бусад байгууллагад хандан шийдвэрлүүлж болно.
191.3.Энэ хуулийн 191.1-д заасныг зөрчсөн бол тамга, баталгааны тэмдэг, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсон болон дуусгавар болсныг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Танхим нийтэд мэдээлж, холбогдох байгууллагад мэдэгдэнэ."
9/21 дүгээр зүйлийн 21.2.10-21.1.12 дахь заалт:
"21.2.10.үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тогтоосон багц цагийг хангах;
21.2.11.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн[2] 4, 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, мэдээлэх;
21.2.12.Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчөөр татварын албанд бүртгүүлж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн систем ашиглах, хуульд заасан хугацаанд татварын тайлангаа харьяалах татварын албанд гаргаж өгөх;"
10/21 дүгээр зүйлийн 21.3.6-21.3.8 дахь заалт:
"21.3.6.хуулийн хэм хэмжээг зөрчиж, тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлэх;
21.3.7.нотариатын тогтоосон тойргийг зөрчиж үйл ажиллагаа эрхлэх;
21.3.8.нотариатын үйлчилгээний хөлс, зардлыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, бууруулж авах, тогтоосон хөлс, зардлаас бусад төлбөр, хураамж үйлчлүүлэгчээс авах."
11/221дүгээр зүйл:
"221 дүгээр зүйл.Хууль зүйн үргэлжилсэн сургалт
221.1.Нотариатч нь холбогдох хууль тогтоомж, журам, зааварт заасан үргэлжилсэн сургалтад хамрагдаж, жил тутам сургалтын тогтоосон багц цагийг хангана.
221.2.Үргэлжилсэн сургалт нь нотариатчийн мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг эрх зүйн онолын орчин үеийн чиг хандлага, хууль тогтоомжийн шинэчлэл, шүүн таслах ажиллагааны практик судлах шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга, хараат бус үйл ажиллагааг хэвшүүлэхэд чиглэнэ.
221.3.Үргэлжилсэн сургалт, багц цагийг тооцох асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Танхим зохион байгуулна."
12/25 дугаар зүйлийн 25.1.11 дэх заалт:
"25.1.11.Иргэний хуулийн 237 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч хадгалах, шилжүүлэх;"
13/25 дугаар зүйлийн 25.1.13 дахь заалт:
"25.1.13.хуульд заасан бусад."
14/25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг:
"25.3.Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4, 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариатын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна."
15/251дүгээр зүйл:
"251 дүгээр зүйл.Цахим үйл ажиллагаа эрхлэх
251.1.Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдох бүртгэл, мэдээллийн цахим санг бүрдүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй мэдээ, мэдээллийг улсын бүртгэл, татварын болон бусад холбогдох байгууллагад цахим хэлбэрээр дамжуулж, харилцан мэдээлэл солилцоно.
251.2.Нотариатч нь гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийх, мэдээлэл үүсгэх, санд байршуулах, баяжуулах, улсын бүртгэл, татварын болон холбогдох бусад байгууллагад дамжуулах, лавлагаа, мэдээлэл авах, зуучлах замаар нотариатын цахим үйл ажиллагаа эрхэлнэ.
251.3.Нотариатын цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
16/36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэг:
"36.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас үрэгдүүлсэн материалыг нөхөн бүрдүүлэх боломжгүй бол нотариатч энэ талаар Танхимд мэдэгдэнэ.
36.3.Энэ хуулийн 36.2-т заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаан гэдгийг Иргэний хуульд зааснаар ойлгоно."
17/46 дугаар зүйлийн 46.1.9 дэх заалт:
"46.1.9.хуульд заасан бусад."
18/501дүгээр зүйл:
"50 дугаар зүйл.Хуулийн этгээд үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх
501.1.Нотариатч иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хадгалах, шилжүүлэх үйлдэл хийнэ.
501.2.Хүсэлтэд үүргийн гүйцэтгэлийг хадгалуулах зорилго, гэрээ, хэлцлээс үүссэн үүрэг, гэрээний нөхцөл зэргийн талаар тодорхой дурдах бөгөөд холбогдох баримтыг хавсаргасан байна.
501.3.Насанд хүрээгүй хүний хүсэлтийг түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ гаргана.
501.4.Нотариатч хүсэлтэд дурдсан үүргийн гүйцэтгэл нь хадгалалтын шаардлага хангасан эсэхийг шалгаж, хадгалах боломжтой гэж үзсэн тохиолдолд тухайн үүргийн гүйцэтгэлийг нэг бүрчлэн бүртгэн, хадгалсан тухай баримт үйлдэж үйлчлүүлэгчээр гарын үсэг зуруулан тамга дарж батална.
501.5.Нотариатч хадгалуулах зүйлийн шинж чанар, онцлогоос шалтгаалан хаана, хэрхэн хадгалах талаар үйлчлүүлэгчийн саналыг харгалзан хадгалах арга хэмжээ авна.
501.6.Нотариатч үүргийн гүйцэтгэлийг нотариатад хадгалуулсан талаарх мэдээллийг үүрэг гүйцэтгүүлэгчид даруй мэдэгдэнэ.
501.7.Нотариатч үүргийн гүйцэтгэлийг хадгалах боломжгүй гэж үзсэн тохиолдолд үйлдэл хийхээс татгалзах эрхтэй.
501.8.Үүрэг гүйцэтгүүлэгч нотариатад хадгалуулахаар шилжүүлсэн зүйлийг хүлээн авахаас өмнө үүрэг гүйцэтгэгч бичгээр хүсэлт гарган буцаан авсан тохиолдолд нотариатч энэ тухай тэмдэглэл үйлдэж үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зуруулан тамга дарж батална.
501.9.Үүргийн гүйцэтгэлийг хадгалах хугацаа Иргэний хуулийн 237.9-д заасны дагуу 3 хүртэл жил байна."
19/511дүгээр зүйл:
"511 дүгээр зүйл.Сахилгын шийтгэл оногдуулах хугацаа
"511.1.Нотариатчийн хийсэн үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 2 жил байна."
20/54 дүгээр зүйлийн 54.6 дахь хэсэг:
"54.6.Шүүх нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан бол энэ талаарх шүүхийн шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шүүхийн шийдвэрийг хүргүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран батална."
2 дугаар зүйл.Нотариатын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "зорилт нь нотариатын" гэсний дараа "зохион байгуулалт," гэж, 3 дугаар зүйлийн гарчгийн "Нотариатын" гэсний дараа "үйл ажиллагааны" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын "мэргэшлийн шалгалтад" гэсний өмнө "хуульд заасан хуульчийн мэргэжлийн болон энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан" гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн "дараалал хүлээнэ." гэсний дараа "Тойрог шилжих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэж, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтын "байгуулах" гэсний дараа ", хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нотариатчийн үйл ажиллагаанд хяналт тавих" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалтын "шаардан авах" гэсний дараа ", холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах" гэж, мөн зүйлийн 21.1.3 дахь заалтын "дуудан ирүүлэх" гэсний дараа ", хуурамч байж болзошгүй баримт бичгийг хураан авч холбогдох байгууллагад шилжүүлэх" гэж, мөн зүйлийн 21.3.4 дэх заалтын "нууцыг задруулах" гэсний дараа ", үйлчлүүлэгчийн аливаа мэдээллийг өмчлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар ашиглах, ашиглуулах" гэж, 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалтын "үүсгэн байгуулах" гэсний дараа ", түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах" гэж, мөн зүйлийн 25.1.9 дэх заалтын "хуулбарыг" гэсний дараа "болон орчуулгыг" гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "бичнэ." гэсний дараа "Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална." гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "иргэний баримт бичиг," гэсний дараа "хурууны хээ," гэж, мөн хэсгийн "эрх бүхий байгууллагын тодорхойлолт," гэсний дараа "цахим мэдээллийн сангийн мэдээлэл," гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн "тэмдэглэл хөтөлнө." гэсний дараа "Шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд нотариатч тэмдэглэл хөтөлж болно." гэж, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсгийн "Шаардлагатай гэж үзвэл нотариатч" гэсний дараа "болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч" гэж, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн "хуульд заасан" гэсний дараа "болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй" гэж, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн "төрийн захиргааны төв байгууллага" гэсний дараа ", Сахилгын зөвлөл" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Нотариатын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг:
"4.5.Хуульд өөрөөр заагаагүй бол нотариатч гэрчилсэн үйлдэл, баримт бичигт холбогдох нотлох баримтыг хадгалах бөгөөд тэдгээрийн хуулбарыг шаардлагатай этгээдэд олгоно."
2/6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт:
"6.1.2.санаатай гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;"
3/6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:
"6.2.Нотариатч хууль зүйн чиглэлээр цагаар багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарах ажил, албан тушаал эрхлэхээс өөр цалинтай ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно."
4/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
"7.3.Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ."
5/8 дугаар зүйл:
"8 дугаар зүйл.Нотариатын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх
8.1.Монгол Улсад нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон өөрийн дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах зорилготой, нийтийн эрх зүйн этгээд болох Монголын Нотариатчдын танхим /цаашид "Танхим" гэх/ ажиллана.
8.2.Танхим нь бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, аймгийн болон нийслэлийн тойргийн салбараас бүрдэх бөгөөд тэдгээрийн эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно.
8.3.Танхимын ерөнхийлөгч Танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. Танхимын ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй бөгөөд түүний эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно.
8.4.Танхим нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.4.1.нотариатчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;
8.4.2.нотариатчдын нэгдсэн бүртгэл хөтлөх;
8.4.3.нотариатчийг бэлтгэх, сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах;
8.4.4.нотариатчдын үйл ажиллагаанд судалгаа, дүгнэлт хийх;
8.4.5.энэ хуулийн 8.6-д заасан Сахилгын зөвлөл болон 15 дугаар зүйлд заасан Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх;
8.4.6.хуульд заасан бусад.
8.5.Танхимын дэргэд бүх гишүүдийн хурлаас сонгогдсон, Танхимын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөл ажиллах бөгөөд түүний үйл ажиллагааны журмыг Танхимын дүрмээр тогтооно.
8.6.Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллах бөгөөд түүний бүрэлдэхүүнд шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл тус бүр хоёр, Танхимаас гурав, нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
8.7.Энэ хуулийн 8.6-д заасан Сахилгын зөвлөлийн ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.8.Танхимын бүх гишүүдийн хурал нь Танхимын ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгох, чөлөөлөх, Танхимын дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
8.9.Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага нь Танхим, түүний салбарыг үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
8.10.Танхим өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар төрийн байгууллага, гадаад улс, олон улсын нотариатын болон төрөлжсөн бусад байгууллагатай Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хамтран ажиллаж болно."
6/10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг:
"10.2.Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг хэрэглэнэ."
7/13 дугаар зүйлийн 13.1.8 дахь заалт:
"13.1.8.нотариатчдын үйл ажиллагаанд судалгаа, дүгнэлт хийх, дүгнэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээ авах;"
8/15 дугаар зүйлийн 15.4, 15.5 дахь хэсэг:
"15.4.Мэргэшлийн хорооны гишүүн хууль зүйн магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой, хууль зүйн, эсхүл нотариатчийн ажлын туршлагатай, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.
15.5.Мэргэшлийн хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ба тэдгээрийг улируулан томилохгүй. Мэргэшлийн хорооны нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна."
9/16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг:
"16.2.Нотариатч ажиллаагүй сум, тосгонд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан дараах этгээд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ:
16.2.1.сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн;
16.2.2.тосгоны Захирагчийн ажлын албаны дарга."
10/17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалт:
"17.1.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23.2.3-т заасан үндэслэл;"
11/17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт:
"17.1.4.нотариатч төрийн албан тушаалд томилогдсон, сонгогдсон, эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар 6 сараас дээш хугацаагаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийнх нь хүсэлт, эсхүл Танхимын саналыг үндэслэн."
12/18 дугаар зүйлийн 18.1.4-18.1.6 дахь заалт:
"18.1.4.нотариатчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
18.1.5.энэ хуулийн 21.3.6-д заасныг зөрчиж нотариатын тамга, баталгааны тэмдэг, цахим мэдээллийн санд нэвтрэх болон ашиглах эрхийг бусдад шилжүүлж зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлсэн;
18.1.6.энэ хуулийн 21.3.1, 21.3.2, 21.3.3, 21.3.4, 21.3.5, 21.3.7, 21.3.8-д заасан нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн нь Сахилгын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон;"
13/19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалт:
"19.1.1.нас барсан, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;"
14/24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:
"24.2.Нотариатчийг хариуцлагын албан журмын даатгалд даатгуулах ажиллагааг гишүүдийн саналыг харгалзан Танхим зохион байгуулна."
15/38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг:
"38.1.Үйлчлүүлэгч нь гэрчлүүлсэн баримт бичгээ үрэгдүүлбэл нотариатч үндсэн хувиас, эсхүл нотариатын цахим мэдээллийн сангаас хуулбарлан өгч болно."
16/39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг:
"39.1.Нотариатч, энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдэл хийх үндэслэл болгосон болон гэрчилсэн баримт бичгийг олгосон дугаарын дагуу цаасан болон цахим хэлбэрээр хадгална."
17/39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэг:
"39.3.Нотариатч нь энэ хуулийн 39.1-д заасны дагуу бүрдүүлсэн архивын баримтыг төрийн архивт, энэ хуулийн 16.2-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь харьяалах засаг захиргааны нэгжийн архивт, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын архивт тус тус шилжүүлнэ. Архивт шилжүүлэн хадгалахтай холбогдсон журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
18/40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт:
"40.1.1.гэрээслэл үйлдэх үед гэрээслэгч нь өөрийн үйлдлийг бүрэн ойлгох чадвартай гэдгийг нотолсон мэргэжлийн эмчийн магадлагаа;"
19/45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг:
"45.1.Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ."
20/50 дугаар зүйл:
"50 дугаар зүйл.Хуулийн этгээд үүсгэн байгуулах, хуулийн
50.1.Нотариатч хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичгийг гэрчлэхдээ оролцогчдын иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах шийдвэр, тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэл болгоно.
50.2.Нотариатч Иргэний хуулийн 33 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан баримт бичгийг болон хуулийн этгээдийн мэдээлэлд орох өөрчлөлтийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална."
21/54 дүгээр зүйлийн 54.1-54.3 дахь хэсэг:
"54.1.Хууль болон нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, бусад хэм хэмжээг зөрчсөн нотариатчид гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:
54.1.1.сануулах;
54.1.2.нотариатын үйл ажиллагаа эрхлэхийг 1 жил хүртэл хугацаагаар түр зогсоох;
54.1.3.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох.
54.2.Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн болон бусад нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуулийн 54.1.1-д заасан сануулах шийтгэлийг Сахилгын зөвлөл, 54.1.2, 54.1.3-т заасан шийтгэлийг Сахилгын зөвлөлийн саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн оногдуулна.
54.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сахилгын зөвлөлийн саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар түр зогсоох, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргана."
4 дүгээр зүйл.Нотариатын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "хангахтай" гэснийг "хангах болон хууль зүйн баталгааг бүрдүүлэхтэй" гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "Нотариатч" гэснийг "Нотариатын үйл ажиллагаанд" гэж, 4 дүгээр зүйлийн гарчгийн "Нотариатч," гэснийг "Нотариат," гэж, мөн зүйлийн 4.1 дэх хэсгийн "Нотариатчийн үйл ажиллагааг" гэснийг "Нотариатын үйл ажиллагааг" гэж, 13 дугаар зүйлийн 13.1.7 дахь заалтын "нотариатчийг" гэснийг "энэ хуулийн 16.2, 16.3-т заасан үүрэг гүйцэтгэгчийг" гэж, Дөрөвдүгээр бүлгийн гарчгийг "НОТАРИАТЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, НОТАРИАТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ" гэж, 21 дүгээр зүйлийн 21.2.10 дахь заалтын дугаарыг "21.2.13" гэж, 25 дугаар зүйлийн 25.1.11 дэх заалтын дугаарыг "25.1.12" гэж, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн "Нотариатын бүртгэлийн дэвтэрт" гэснийг "Нотариатын бүртгэлд" гэж, мөн зүйлийн 26.3 дахь хэсгийн "нотариатын бүртгэлийн дэвтэрт" гэснийг "нотариатын бүртгэлд" гэж, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийн "Нотариатчаар гэрчлүүлж" гэснийг "Нотариатаар гэрчлүүлж" гэж, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн "тамга, баталгааны тэмдгээ дарж баталгаажуулна" гэснийг "тамга дарж хавсаргана" гэж, мөн зүйлийн 35.6 дахь хэсгийн "тамга, баталгааны тэмдгээ дарж баталгаажуулна" гэснийг "тамга дарна" гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн "шалгаж болно" гэснийг "шалгана" гэж, 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийн "заавал хавсаргана" гэснийг "хавсаргаж болно" гэж, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн "гуравдагч этгээдэд" гэснийг "бусдад" гэж, мөн хэсгийн "итгэмжлэгчийн" гэснийг "төлөөлүүлэгчийн" гэж, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн "Хууль ёсны өвлөгчид" гэснийг "Өвлөгчид" гэж, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн "бүртгэлийн дэвтэрт" гэснийг "бүртгэлд" гэж, 45 дугаар зүйлийн 45.3.5 дахь заалтын "хүү, торгуулийн хэмжээ" гэснийг "хүү, нэмэгдүүлсэн хүү, анзын хэмжээ" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтын, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн, 16 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 16.1 дэх хэсгийн, 17 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 17.1, 17.2 дахь хэсгийн, 18 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 18.1 дэх хэсгийн, 18.1.2 дахь заалтын "тусгай" гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1.7 дахь заалтын "бэлтгэх," гэснийг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн "иргэний үнэмлэхний болон" гэснийг, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.4, 43.3 дахь хэсгийн "хууль ёсны" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Нотариатын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.2, 18.3 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.6, 43.8 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
