A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС

ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"1 дүгээр зүйл.Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд зориулан импортоор оруулах дизелийн түлшийг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн онцгой албан татвараас чөлөөлсүгэй."

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР