A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 сарын 30 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын "шүүгч, прокурор," гэсний дараа "нотариатч," гэж, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн "өмгөөлөгч," гэсний дараа "холбогдох хуульд заасан мэргэжлийн шалгалтад оролцож тэнцсэн тохиолдолд нотариатч," гэж, 64 дүгээр зүйлийн 64.5.2 дахь заалтын "шүүгч, прокурор," гэсний дараа "нотариатч," гэж, 64.6 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор," гэсний дараа "нотариатчийн гомдлыг Монголын Нотариатчдын танхим," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр баталсан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР