- Нүүр
- Монгол Улсын хууль
- СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 06 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.10-4.1.12 дахь заалт:
"4.1.10."төсөл шалгаруулалт" гэж эрчим хүч дамжуулах сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг тогтоосон техникийн нөхцөл, нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнийн саналаар өрсөлдүүлэн сонгон шалгаруулах ажиллагааг;
4.1.11."төсөл хэрэгжүүлэх баталгаа" гэж төсөлд оролцогч нь төслийг бүрэн биелүүлэхийг баталгаажуулж ирүүлсэн банкны баталгаа, банканд байршуулсан мөнгөн хөрөнгийг;
4.1.12."Диспетчерийн үндэсний төв" гэж Эрчим хүчний тухай хуулийн 10.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийг."
2/5 дугаар зүйлийн 5.3.8, 5.3.9 дэх заалт:
"5.3.8.төсөл шалгаруулалтын журмыг боловсруулах, батлах;
5.3.9.төсөл шалгаруулалтыг зохион байгуулахдаа дараахь зарчмыг баримтална:
5.3.9.а.сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх төрийн бодлого, эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагаатай уялдуулан төсөл хэрэгжих байршил, эх үүсгүүрийн төрөл, хүчин чадал, жилд худалдаж авах эрчим хүчний хэмжээг урьдчилан тодорхойлсон байх;
5.3.9.б.сэргээгдэх эрчим хүчний техник, технологи, нэгдсэн сүлжээнд худалдах үнийн саналаар өрсөлдөхүйц байх;
5.3.9.в.ил тод, шударга, өрсөлдөх тэгш боломжтой байх."
3/5 дугаар зүйлийн 5.6.5 дахь заалт:
"5.6.5.хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгааны түгээх сүлжээнд нийлүүлэх үнэ, тарифыг жил бүр хянаж, тогтоох."
4/11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг:
"11.8.Энэ хуулийн 11.1 дэх хэсэг цахилгаан экспортлох үйл ажиллагаанд хамаарахгүй."
2 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "байгаа" гэсний дараа "иргэн," гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн "хугацаа," гэсний дараа "төсөл хэрэгжүүлэх баталгаа," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтын "3.1.13" гэснийг "3.1.19" гэж, 5 дугаар зүйлийн 5.3.5 дахь заалтын "эх үүсвэрээс" гэснийг "үүсгүүрээс" гэж, мөн зүйлийн 5.6.2 дахь заалтын "дамжуулагчтай" гэснийг "Диспетчерийн үндэсний төвтэй" гэж, 8 дугаар зүйлийн гарчгийн "Дамжуулагчийн" гэснийг "Диспетчерийн үндэсний төвийн" гэж, мөн зүйлийн 8.1 дэх хэсгийн "Дамжуулагч" гэснийг "Диспетчерийн үндэсний төв" гэж, мөн зүйлийн 8.1.2 дахь заалтын "холбох," гэснийг "холбохоос бусад" гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "дамжуулагчийн" гэснийг "Диспетчерийн үндэсний төвийн" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын "0.08-0.095 ам.доллар" гэснийг "0.085 ам.доллар хүртэл" гэж, мөн зүйлийн 11.1.3 дахь заалтын "0.15-0.18 ам.доллар" гэснийг "0.12 ам.доллар хүртэл" гэж, мөн зүйлийн 11.4 дэх хэсгийн "бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэж" гэснийг "хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэж, түгээх сүлжээнд" гэж, мөн зүйлийн 11.5 дахь хэсгийн "газар" гэснийг "хороо" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийн, 11.7 дахь хэсгийн ", 11.3" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
